fitness
  • 473 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-02-03

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Яармагийн автобусны 3 дугаар буудал дээр автобус шатаж байна гэсэн дуудлага өчигдөр /2023.02.02/ 06:40 цагт Онцгой байдлын албанд иржээ.

Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчдыг очиход “Хьюндай Аэросити” загварын нийтийн тээврийн автобусны хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан байна.

Уг автобус нь "Эрдэм транс" компанийн эзэмшлийн 2009 онд үйлдвэрлэсэн тээврийн хэрэгсэл аж. Энэхүү автобус нь насжилт өндөртэй, ашиглалтын шаардлага хангахгүй болсон байжээ.

Нийтийн тээврийн салбарт 13 жил парк шинэчлэл хийгээгүй. Улаанбаатар хотод нийт 1400 автобус байвал иргэдэд үйлчилж хүрэлцэнэ. Гэтэл хугацаа дууссан автобуснуудыг ашиглалтаас гаргавал нийтийн тээврийн салбар ачааллаа дийлэхгүй. Тиймээс нийслэлд богино хугацаанд 1000 автобус авах шаардлага үүсээд байгаа гэж Нийслэлийн Засаг даргын Хэвлэлийн төлөөлөгч мэдээлэв.

Одоогоор 217 автобусны шинэчлэл хийсэн. Улмаар 2009, 2010 онд үйлдвэрлэсэн буюу ашиглалтын шаардлага хангахгүй болсон 532 автобус байсан бол дээрх парк шинэчлэлийг хийснээр 380 болжээ. Энэ сард 107 автобус шинээр оруулж ирэх аж.

Бусад мэдээ

ЭМД-ын сангаас 100 хувь хариуцах амбулаторийн оношилгоо шинжилгээний ЖАГСААЛТ

ЭМД-ын сангаас 100 хувь хариуцах амбулаторийн оношилгоо шинжилгээний ЖАГСААЛТ

ЭМДҮЗ-ийн 2023 оны 8 дугаар тогтоолын хүрээнд амбулаторийн үзлэг оношилгоо, шинжилгээний багцад хама

Оюутнуудын автобусанд үнэгүй зорчих эрх 22 байсныг 44 болголоо

Оюутнуудын автобусанд үнэгүй зорчих эрх 22 байсныг 44 болголоо

Төрийн өмчийн их, дээд сургууль болон нийслэлийн номын сангуудыг оюутны шалгалтын үеэр 24 цагаар ажи

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.