fitness
  • 311 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-02-07

Нэр бүхий иргэдийн төлөөлөл өнгөрсөн долоо хоногт 1072 хувьцааны ногдол ашгийг сар шинийн баяраас өмнө иргэдэд олгох талаар Ерөнхий сайдад шаардлага хүргүүлэхээ мэдэгдсэн. 

Улмаар эдгээр иргэд Д.Сүхбаатарын талбайд тайван жагсаал хийсэн юм. 1072 хувьцааны ногдол ашгийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан дараах байр суурийг илэрхийллээ. "“Эрдэнэс Тавантолгой” дотоодод 500 гаруй тэрбум төгрөгийн бонд босгосон өртэй, төмөр замын төслийг хэрэгжүүлсэн санхүүжилтийн үлдэгдэл төлбөрийн өр бий. Эдгээр өр төлбөрийг төлж барагдуулахгүй бол дараа жилээс дахиад алдагдалтай ажиллах нөхцөл нь бүрдэнэ. Тиймээс ЗГ-ын зүгээс нэр тэргүүнд тус компанийн  өр төлбөрийг барагдуулах бодлогыг хэрэгжүүлнэ.

2021 онд 190 гаруй тэрбум төгрөгийн ашиг олсон бөгөөд үүнийг 1072 хувьцааны ногдол ашиг болгон тараахад нэг хүнд 15 мянган төгрөг, 2022 оны ногдол ашгийн тухайд 10 гаруй мянган төгрөг нэг хүнд оногдож байна. Дээрх мөнгийг иргэдэд өгөх нь төдийлөн өндөр ач холбогдолгүй" гэлээ. 

Бусад мэдээ

Өнөөдөр "Дэлхийн хүнсний аюулгүй байдлын өдөр"

Өнөөдөр "Дэлхийн хүнсний аюулгүй байдлын өдөр"

Өнөөдөр Дэлхийн Хүнсний аюулгүй байдлын өдөр тохиож байна.Олон улсад энэхүү өдрийг хоол хүнсний аюул

Мөхөх шахсан бөхөнгийн тоо толгой таван жилд тав дахин өслөө

Мөхөх шахсан бөхөнгийн тоо толгой таван жилд тав дахин өслөө

Дэлхийн нэн ховор амьтны “Улаан ном”-д орсон бөхөнгийн тоо толгой манай улсад энэ жил өсөж, 14000-д

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.