fitness
  • 401 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-02-09

"Зөвлөлдөж шийдье" санал асуулгын хоёр дахь шат буюу "Зөвлөлдөх уулзалт"-ыг энэ сарын 14, 15-нд төрийн ордонд зохион байгуулахаар товложээ.

Уг уулзалтад эхний шатны судалгаанд хамрагдсан 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн 1,570 иргэнээс тохиолдлын зарчмаар 862 иргэнийг сонгон "Зөвлөлдөх уулзалт"-ыг оролцуулах юм байна.

Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн 11.8-д Зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шатанд нэг дэх шатанд оролцсон иргэний 50-аас доошгүй хувийг тохиолдлын зарчмаар сонгон авна гэж заасан байдаг.

"Зөвлөлдөх уулзалт"-ын дараа ҮСХ-ноос анхдугаар шатны санал асуулгын дүнг нэгтгэж, санал дүгнэлт бүхий тайланг Зөвлөлдөх зөвлөлд хүргүүлэх учиртай. Тухайн тайланд үндэслэж, зөвлөлөөс УИХ-д зөвлөмжөө хүргүүлэх юм.

Бусад мэдээ

Амралтын өдрүүдэд цаг агаар тогтуун, дулаан байна

Амралтын өдрүүдэд цаг агаар тогтуун, дулаан байна

Малч­ид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дула

Монголын анхны алсын зайн оношилгоо эмчилгээний төвийг Орхон аймагт байгууллаа

Монголын анхны алсын зайн оношилгоо эмчилгээний төвийг Орхон аймагт байгууллаа

Орхон аймгийн эрүүл мэндийн салбар энэ жил БНСУ-ын Дэгү, Пусан хоттой гадаад хамтын харилцаагаа өргө

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн