fitness
  • 392 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-02-13

Турк, Сирид аврах ажиллагаа үргэлжилсээр байна. Газар хөдлөлт болсноос бараг долоо хоног өнгөрсөн ч аврагчид эсэн мэнд үлдсэн хүн олсоор байгаа ч найдвар улам багассаар байна.

Аймшигт газар хөдлөлт болсноос хойш 139 цаг буюу зургаа хоногийн даргаа Туркийн өмнөд хэсэгт нурангин дороос долоон сартай хүүхэд аварчээ. Хамза нэртэй хүүг бямба гарагт аварсан байна. Аврагчид ямар их баярлаж бие бие тэвэрч байгаа нь бичлэгт үлджээ.

Хатая мужийн бас нэгэн хотод нуранги дороос 12 настай Кади охиныг аварчээ. Охин нурангин дор 147 цаг байсан аж.

skip-share

Туркийн эрх баригчид нурсан барилгуудтай ямар нэг байдлаар холбоотой хүмүүсийг баривчлах 113 хүсэлт гаргасан тухай мэдээлжээ.

Түүнчлэн Туркийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Газиантеп хотод 13 настай охиныг аварсан тухай мэдээлж, гайхамшигтай үйл явдал тохиолоо гэсэн байна. Аав охин хоёрыг мөн нуранги дороос гаргаж авчээ. Аав нь "хоёр аяга сайхан цай уумаар байна" гэж хэлсэн тухай нэгэн аврагч дамжуулсан байна.

Турк, Сирид амиа алдагсдын тоо 33 мянга даваад байна. Сири улс баасан гарагаас хойш амиа алдагсдын тоогоо шинэчлэн зарлаагүй тул үүнээс ч олон байх магадлалтай гэж үзэж буй. Цаг явах тутам нуранги дороос амьд мэнд үлдсэн хүн олох найдвар буурсаар байна.

Туркийн эрх баригчид нурсан барилгуудтай ямар нэг байдлаар холбоотой хүмүүсийг баривчлах 113 хүсэлт гаргасан тухай мэдээлжээ. Одоогоор 12 хүн саатуулагдаад байна.

Сирийн Харем хотСирийн Харем хот

Үүний зэрэгцээ Сирийн аврагчид гамшгийн эсрэг олон улсын арга хэмжээг шүүмжилжээ. НҮБ-ын Хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд Онцгой байдлын асуудал эрхэлсэн зохицуулагч Мартин Гриффитс "Дэлхий нийт Сирийн баруун хойд нутгийн ард түмнийг мартсан" гэж мэдэгдэв. Тэрээр "Тэд өөрсдийгөө хаягдсан гэдэгт итгэлтэй байна. Тэд олон улсын тусламжийг хүлээж байсан ч ирсэнгүй" гэжээ.

Эх сурвалж: ВВС

Бусад мэдээ

Улсын шалгалтын үеэр төрийн өмчийн их, дээд сургуулийн номын санг 24 цагаар ажиллуулах үүрэг өгчээ

Улсын шалгалтын үеэр төрийн өмчийн их, дээд сургуулийн номын санг 24 цагаар ажиллуулах үүрэг өгчээ

Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй 63 их, дээд сургуулийн төлөөлөл 350 гаруй оюутныг хамруулсан “

Аж үйлдвэрийн сэргэлтийн хүрээнд гангийн үйлдвэрбайгуулах чиглэлд хамтран ажиллахаар талууд тохиролцлоо

Аж үйлдвэрийн сэргэлтийн хүрээнд гангийн үйлдвэрбайгуулах чиглэлд хамтран ажиллахаар талууд тохиролцлоо

БНХАУ-д албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 оны зургадугаар сар

Ариунзул С.
Ариунзул С.