fitness
  • 417 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2022-11-17

2022 оны эхний 10 сарын байдлаар 2,548 удаагийн объектын түймэр бүртгэгдсэн байна. Аюулт үзэгдэл, ослын тохиолдол 3,547 болж, өмнөх оны мөн үеэс 344-өөр өсөж, нийт 228 хүн амь насаа алджээ.

Харин ахуйн хүрээний гал түймэрт 32 иргэн амь насаа алдсаны найм нь бага насны хүүхэд байгаа юм. Тиймээс хүүхдээ болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх талаарх зөвлөмжийг Онцгой байдлын байгууллагаас хүргэж байна.

Хүүхдүүдэд галын аюулгүй байдлыг хангах талаар сургах.

Хүүхдүүдэд гал түймрээс хэрхэн урьдчилан сэргийлэх, хэрхэн даван туулах талаар зааж  сургах. Галын аюулгүй байдал яагаад чухал болохыг тайлбарлаж, гал түймэр, галын хэрэгсэл болон бусад дулааны эх үүсвэрийг ашиглахдаа аюулгүй зан үйлийг харуулах. Гал бол тоглоом биш харин хэрэгсэл гэдгийг тайлбарлах.

Утааны дохиолол суурилуулах.

Утааны дохиоллыг гал тогооны ойролцоо,унтлагын өрөө, гэрийн өрөө бүрд суурилуулах. Туршилтын товчлуурыг ашиглан утааны дохиоллыг сар бүр шалгаж, бүх батарейгаа жилд нэгээс доошгүй удаа солих хэрэгтэй. Утааны дохиолол ямар дуугардаг, сонсвол яах ёстойг хүүхдүүдээ хэлж өгөх.

Хүүхдүүдэд гал сөнөөгчийн тухай ярьж, ажлынх нь талаар тайлбарлах

Галын хувцас, маск өмссөн гал сөнөөгчийг харах нь хүүхдүүдэд айдас төрүүлдэг. Хүчилтөрөгчийн баг зүүсэн гал сөнөөгчид ямар харагддаг, дуугардгийг хүүхдүүддээ зааж өгөх. Гал сөнөөгчидтэй уулзаж, галын аюулгүй байдлын талаар суралцахын тулд тэднийг өөрийн оршин суугаа орон нутгийн гал түймрийн газар, хэлтэстэй танилцуулж, ажил, мэргэжлийнх нь онцлогийг таниулах.

Чүдэнз, асаагуурыг гар хүрэхгүй газар хадгалах

Чүдэнз, асаагуурыг хүүхдийн гар хүрэхгүй газар, цоожтой шүүгээнд хадгалж хэвших. Хэрвээ хүүхэд чүдэнз, асаагуур олсон бол түүнийг бариулахгүй байх, аюулын талаар нь тайлбарлах.

Хүүхдийг гал, дулааны эх үүсвэрээс хол байлгах

Хүүхдүүдийг зуух, лааны дэргэд хараа хяналтгүй орхиж болохгүй.

101 болон яаралтай тусламжийн дугааруудыг зааж өгөх, хэрхэн, хэзээ залгаж болохыг тайлбарлаж өгөх.

Гал гарсан тохиолдолд авах арга хэмжээнд сургах

Гал гарсан тохиолдолд ямар арга хэмжээ авах, хаана хандах, аюулгүй замаар гэрээс гарах зэрэг дадлуудыг эзэмшүүлэхэд сургах.  Тухайлбал, хувцас нь галд автсан тохиолдолд хүүхдүүдийг ЗОГС-ХЭВТ, ӨНХӨР гэж зааж, хэвшүүлэхийг зөвлөлөө.

Бусад мэдээ

Францын соёл, аялал жуулчлалын өдөрлөг боллоо

Францын соёл, аялал жуулчлалын өдөрлөг боллоо

НЗДТГ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монгол-Францын төв хамтран франц хэлтэн орнуудын хэл, соёл

Энэ сарыг дуустал цас орж, хүйтэрнэ

Энэ сарыг дуустал цас орж, хүйтэрнэ

Зудын нөхцөл байдлыг энэ сарын 20-ны байдлаар шинэчлэн гаргасан байна. Энэ мэдээгээр 13 аймгийн 58 с

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн