fitness
  • 389 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2022-11-17

Цаг уур, орчны шинжилгээний газраас энэ сарын 17-нд Говь-Алтай аймгийн нутгаар, 18-нд нутгийн төв хэсгээр, 19-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй байгааг мэдээллээ. Мөн нутгийн өмнөд хэсгээр салхи, шуургатай байх ба зам даваа хаагдах, халтиргаа гулгаа үүсэхийг анхааруулав.

ЭНЭ САРЫН 22-НЫГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН ТӨЛӨВ

Арваннэгдүгээр сарын 18-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 19-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 20-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 21-нд баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Салхи 18-нд нутгийн зарим газраар, 19-нд говь, талын нутгаар секундэд 15-17 метр, 20-нд зүүн аймгуудын нутгаар, 21-нд Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр ширүүснэ.

18-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 19-нөөс ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр шөнөдөө -28...-33 градус, өдөртөө -16...-21 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -22...-27 градус, өдөртөө -9...-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -8...-13 градус хүйтэн, өдөртөө +1 градус дулаанаас -4 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө -15...-20 градус, өдөртөө -5...-10 градус хүйтэн байна.

20-нд нутгийн баруун хэсгээр, 21-нд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.

 

Эх сурвалж: ЦУОШГ

Бусад мэдээ

Зургаан дүүргийн 138 гудамж зам, талбайд нүхэн эвдрэл үүсжээ

Зургаан дүүргийн 138 гудамж зам, талбайд нүхэн эвдрэл үүсжээ

Долоодугаар сарын 23-нд үргэлжлэн орсон борооны улмаас болж нийслэлийн төвийн зургаан дүүргийн 138 г

20 жилийн хугацаанд Монгол Улсын хүн амын 19.9 хувь нь газраа өмчлөн авчээ

20 жилийн хугацаанд Монгол Улсын хүн амын 19.9 хувь нь газраа өмчлөн авчээ

Газрын харилцааны тулгамдсан асуудлыг оновчтой тодорхойлон, шийдвэрлэх боломжийг эрэлхийлэх, газар ө

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн