fitness
  • 325 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2022-11-17

Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, төсвийн зарцуулалт, үр дүнгийн талаар Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан Засгийн газрын гишүүдэд танилцуулсан байна. 

Танилцуулгатай холбогдуулан ковидын нөхцөл байдлыг тайлагнах Ажлын хэсгийг байгууллаа. Ажлын хэсэгт Шадар сайд С.Амарсайхан, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Сангийн сайд Б.Жавхлан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нарын гишүүн багтжээ. 

КОВИД-19-ийн тохиолдлын тоо өмнөх долоо хоногоос хоёр дахин нэмэгдсэн талаар арваннэгдүгээр сарын 11-нд мэдээлж байв. Түүнчлэн энэ үеэр тархалтын түвшинг улсын хэмжээнд авч үзвэл "Ногоон" байгаа ч цөөн хэдэн аймагт "Шар" болсон гэдгийг ХӨСҮТ-өөс онцолсон юм. 

Бусад мэдээ

Элэгний Д вируст гепатитын эмчилгээнд ОХУ-аас дэмжлэг хүсэв

Элэгний Д вируст гепатитын эмчилгээнд ОХУ-аас дэмжлэг хүсэв

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Алексей Н

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажиллалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажиллалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдын албыг хашиж байхдаа буюу 2018 онд Баян-Өл

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн