fitness
  • 448 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-03-04

“Хөдөөгийн сэргэлт үндэсний чуулган” энэ сарын 10-нд Улаанбаатар хотноо байгуулагдана.

Монгол Улсын Засгийн газраас Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд боомт, эрчим хүч, аж үйлдвэржилт, хот хөдөөгийн тэнцвэрт хөгжил, ногоон хөгжил, төрийн бүтээмж зэрэг зургаан багц асуудлыг шийдвэрлэхээр хэрэгжүүлж байгаа билээ. 
Шинэ сэргэлийн бодлого дахь Хот, хөдөөгийн сэргэлтийг эрчимжүүлэх хүрээнд “Улаанбаатар хотоос хөдөө орон нутагт шилжин суурьших иргэдийн ажиллаж, амьдрах нөхцөл боломжийг нэмэгдүүлэх, орон нутагт үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгжийг дэмжих цогц арга хэмжээний санал боловсруулах” үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа юм.

“Хөдөөгийн сэргэлт үндэсний чуулган”-д оролцохоор хүсэлтэй иргэд, аж ахуйн нэгжийг өнөөдрөөс бүртгэж эхэллээ. Чуулганы оролцох хүсэлтэй иргэд, аж ахуйн нэгжүүд Хөдөөгийн сэргэлт пэйж хаяг болон https://docs.google.com/.../1FAIpQLScdio7bQK1dVO.../viewformлинкээр орж бүртгүүлэх нь нээлттэй.

Тус үндэсний чуулганаар төр, хувийн хэвшил, бизнес эрхлэгчид, иргэдийг өргөнөөр оролцуулж, орон нутгийн бизнесийг дэмжих төрийн бодлого, бизнесийн шинэ гарц, боломжуудыг хэлэлцэж, шийдэл хайх юм.

Бусад мэдээ

Төрийн албан хаагч биеийн ил гарсан хэсэгт шивээсгүй байх стандартыг баталлаа

Төрийн албан хаагч биеийн ил гарсан хэсэгт шивээсгүй байх стандартыг баталлаа

Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг 27 жилийн дараа шинэчлэн баталж, нэгдсэн стандартта

Богдхан уулын тусгай хамгаалалттай газарт газар эзэмших эрхийн зөвшөөрөл авсан иргэн, аж ахуйн нэгжийн мэдээллийг нээлттэй болгожээ

Богдхан уулын тусгай хамгаалалттай газарт газар эзэмших эрхийн зөвшөөрөл авсан иргэн, аж ахуйн нэгжийн мэдээллийг нээлттэй болгожээ

БОАЖЯ-наас Богдхан уулын тусгай хамгаалалттай газарт газар эзэмших эрхийн зөвшөөрөл авсан иргэн, аж

Ариунзул С.
Ариунзул С.