fitness
  • 337 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-03-06

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Ойрын хоногуудад говь, тал, хээрийн нутгаар салхи, шуургатай, өдөртөө ихэнх нутгаар дулаан байна.

2023 оны 03-р сарын 05-ны 20 цагаас 03-р сарын 06-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө Монгол-Алтай, Хэнтийн уулсаар, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр -21…-26 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -13…-18 градус, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр голын хөндийгөөр -8…-13 градус  хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -3…+2 градус дулаан, бусад нутгаар -4…-9 градус хүйтэн, өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр -7…-12 градус, Дархадын хотгор, Хангайн уулархаг нутаг, Завхан, Идэр голын хөндийгөөр 0…-5 градус хүйтэн, Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор +1…+6 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +13…+18 градус, бусад нутгаар +7…+12 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө  Яармаг-Сонгины орчмоор -13…-15 градус, бусад хэсгээр -7…-9 градус хүйтэн, өдөртөө +8…+10 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө -16…-18 градус хүйтэн, өдөртөө +4…+6 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө -16…-18 градус хүйтэн, өдөртөө +7…+9 градус дулаан байна.

ЦУОШГ

Бусад мэдээ

БНСУ дахь Монголын Эмэгтэйчүүдийн холбоо тэмцэлд нэгджээ

БНСУ дахь Монголын Эмэгтэйчүүдийн холбоо тэмцэлд нэгджээ

“Хилийн Чанад дахь Монголчуудын Зөвлөл” болон БНСУ дахь Монголын Эмэгтэйчүүдийн холбоо иргэдийн тэмц

Баярын амралтаар эрүүл мэндийн төвүүдийн ажиллах цагийн хуваарь

Баярын амралтаар эрүүл мэндийн төвүүдийн ажиллах цагийн хуваарь

Баярын амралтаар буюу арванхоёрдугаар сарын 29, 31, нэгдүгээр сарын 1-ний өдрүүдэд дүүрэг, өрхийн эм

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.