fitness
  • 333 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2022-11-17

2022 оны 11 дүгээр сарын 10-12-ны өдрүүдэд Улсын I, II, III төв эмнэлгийн эмч мэргэжилтнүүдийн бүрэлдэхүүнтэй судсан дотуурх мэс заслын мэргэшлийн үндэсний баг Дорнод аймгийн БОЭТ-д томилолтоор ажилласан бөгөөд тус эмнэлгээс тархи, зүрх судасны судсан дотуурх мэс заслын чиглэлээр тус эмнэлгийн Судсан дотуурх оношилгоо эмчилгээний тасгийн их эмч Р.Ганбаатар, Ц.Дамдинсүрэн нар үндэсний багт амжилттай ажиллаад ирлээ.

Үндэсний багийг Дорнод аймгийн Засаг дарга, Иргэдийн хурлын дарга, Эрүүл мэндийн газар болон БОЭТ-ийн дарга тэргүүтэй Дорнод аймгийн удирдлагууд хүлээн авч уулзан, Дорнод болон зүүн бүсийн хэмжээнд хийгдэж болох эмнэлгийн тусламж үйлчилгээ, шинэ технологийн оношилгоо эмчилгээний талаар санал солилцсон байна. 



Үндэсний баг бүрэлдэхүүн тус аймгийн БОЭТ-д төсвийн хөрөнгө оруулалтаар суурилагдсан Ангиографийн аппаратын бүрэн ажиллагааг шалган танилцахын зэрэгцээ элэгний HCC хавдартай таван тохиолдолд хавдрын судсыг бөглөх эмчилгээг, зургаан тохиолдолд зүрхний титэм судасны катетерт оношилгоо, архаг шигдээстэй хоёр тохиолдолд титэм судасны нарийслыг тэлэх судсан дотуурх стент ангиопласти мэс засал эмчилгээг, тархины судасны эмгэгтэй болон тархины цус харвалтын оноштой нийт 30 өвчтөнд үзлэг зөвлөгөө өгснөөс тархины судасны цүлхэнтэй дөрөв, судасны бөглөрөлтэй хоёр, тархины мэс заслын дараах хяналтын хоёр, сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж буй хоёр тохиолдол, нийт 13 тохиолдолд тархины судсан дотуурх катетерт ангиографийн оношилгоо хийн, газар дээр нь тусламж үзүүллээ.
Мөн төрөлжсөн мэргэшлийн баг бүрэлдэхүүн Дорнод аймгийн БОЭТ болон Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийн холбогдох мэргэжлийн эмч эмнэлгийн мэргэжилтнүүдэд судсан дотуурх мэс заслын чиглэлүүдээр лекц уншиж, тулгамдаж буй асуудлаар ярилцлага хэлэлцүүлэг зохион байгууллаа.


Бусад мэдээ

Бид хоол идэж байна уу? Хорт хавдар идэж байна уу?

Бид хоол идэж байна уу? Хорт хавдар идэж байна уу?

Эрүүл монгол хүн байхын гол үндэс бол эрүүл, чанарын баталгаатай хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэх яв

НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН НОЦТОЙ БАЙДЛЫН ҮЕИЙН ХАРИУ АРГА ХЭМЖЭЭГ ШУУРХАЙ АВЧ ХЭРЭГЖҮҮЛНЭ

НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН НОЦТОЙ БАЙДЛЫН ҮЕИЙН ХАРИУ АРГА ХЭМЖЭЭГ ШУУРХАЙ АВЧ ХЭРЭГЖҮҮЛНЭ

Дэлхийн нийтээр тархсан Ковид19 цар тахлын үед манай улс нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн