fitness
  • 358 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-03-09

Apple компани өчигдөр iPhone 14, iPhone 14 Plus бүтээгдэхүүнүүдийнхээ шар өнгөтэй хувилбарыг зах зээлд танилцуулжээ.

Тус компани өмнөх жил зах зээлд гаргасан iPhone ухаалаг гар утасныхаа борлуулалтыг сэргээхийн тулд дараагийн загварыг танилцуулахаасаа хагас жилийн өмнө буюу хугацааны яг дунд шинэ өнгөтэй хувилбараар шинэчилдэг уламжлалтай.

Жишээлбэл 2022 оны хавар Apple компани iPhone 13 загвараа ногоон өнгөтэй хувилбараар баяжуулж, жилийн дундуур борлуулалтаа сэргээж байжээ.

зураг
 

Өнгөрсөн намар худалдаанд гарсан iPhone 14 загвар хар, улаан, хөх, цагаан, хөх ягаан гэсэн таван өнгийн сонголттой байсан бол одоо зургаа дахь өнгө нэмэгдэж байна.

Гэхдээ шар iPhone 14 загварт гадаад өнгөнөөс өөр анхны загвараасаа ялгагдах ялгаа байхгүй юм. Шар өнгөтэй iPhone 14-ийн урьдчилсан захиалга гуравдугаар сарын 10-нд эхэлж, 14-нөөс худалдаалагдаж эхлэх ажээ. Үнийн хувьд $799-аас эхлэх юм байна.

 

Эх сурвалж: Business Insider

Бусад мэдээ

"Авлига хороолол" анхан шатны шүүхэд ялснаар барилгын зөвшөөрлөө авч үлджээ

"Авлига хороолол" анхан шатны шүүхэд ялснаар барилгын зөвшөөрлөө авч үлджээ

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс өнөөдөр (2023.07.26) хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. Энэ үеэр "Aqu

132 мянган тонн хагас коксжуулсан нүүрс импортолж, шахмал түлш үйлдвэрлэнэ

132 мянган тонн хагас коксжуулсан нүүрс импортолж, шахмал түлш үйлдвэрлэнэ

Нийслэл нийт 500 тэрбум хүртэлх төгрөгийн үнэт цаас гаргаж, үүний 177.5 тэрбум төгрөгийг агаарын бох

Ариунзул С.
Ариунзул С.