• 464 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2022-11-17

Энэ жил 41 нас хүрч буй Өмнөд Солонгосын алдарт жүжигчин, дуучин Жан На Ра энэ зургаадугаар сард алдартан бус залуутай хуримаа хийхээр болсноо зарласан юм. 


Залуухан төрхөөрөө алдартай тэрээр хуримынхаа дараа ч карьераа үргэлжлүүлсээр байх болно хэмээгээд "Би өнөөдөр та бүхэнтэйгээ нэгэн сайхан мэдээг хуваалцах гэсэн юм.  Би хуримаа хийхээр шийдсэн! Өөрөөсөө 6 насаар дүү залуутай үерхэж эхлээд хоёр жил болсны дараа түүний амьдралын хань болохоор шийдсэн.

Түүний минь хөөрхөн инээмсэглэл, үнэнч сайхан сэтгэл, хамгийн гол нь ажлаа хийх чин сэтгэлд нь дурласан. Үлдсэн амьдралаа гайхалтай хүнтэй өнгөрүүлэх гэж байгаадаа ямар их баярлаж байгаагаа та бүхэндээ хэлэх гэсэн юм. Би аз жаргалтай сайхан амьдрах болно. Алдартнаар дебютээ хийсэн үе минь саяхан юм шиг л санагдаж байна. Гэхдээ маш их хугацаа өнгөрчээ. Удаан хугацаанд намайг дэмжиж, халамжилж, дулаан харцаараа төөнөж байсан та бүхэндээ баярлалаа.

Үүний төлөө шаргуу хөдөлмөрлөж байна. Би урьд өмнөхөөсөө илүү та бүхэндээ талархаж амьдрах болно. Олны танил биш найз залуу минь ажил дээрээ эвгүй байдалд орох вий хэмээх болгоомжилж байгаа болохоор хамаагүй ярьж чадахгүй байгаадаа харамсаж байна. Та бүхэн минь ойлгоосой хэмээн чин сэтгэлээсээ хүсэж байна. Үргэлж талархах болно" гэжээ. 

 

Бусад мэдээ

Чөлөөт бөхийн 2023 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох шигшээ багийн тамирчид тодорлоо

Чөлөөт бөхийн 2023 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох шигшээ багийн тамирчид тодорлоо

Чөлөөт бөхийн 2023 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох шигшээ багийн тамирчдыг тодруулах

Есдүгээр сард олон жилийн дунджаас дулаан байна

Есдүгээр сард олон жилийн дунджаас дулаан байна

Есдүгээр сарын цаг агаарын төлөвийг ЦУОШГ-аас мэдээллээ. Ирэх сард ихэнх нутгаар олон жилийн дунджаа

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн