fitness
  • 80 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-03-17


Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын гурав дахь шат Төрийн ордноо  өнөөдөр /2023.03.17/ тав дахь өдрөө үргэлжилнэ.

Гурав дахь шатны сонсголд Хөгжлийн банкны эх үүсвэрээс арилжааны банкуудаар дамжуулан олгосон 2542 төсөл, хөтөлбөрийн 1,6 их наяд төгрөгийн зээлийн ашиглалт, зарцуулалт, үр дүн, Хөгжлийн банкны бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгийн удирдлага, зарцуулалт, ашиглалт, үр дүн” сэдвээр зохион байгуулж, нийт 240 гаруй иргэн, хуулийн этгээдийг гэрчээр дуудсан билээ.   

Сонсголын өнөөдрийн хуралдаанаар үдээс өмнө Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн ноос, ноолуур, сүү, хүлэмж болон оёдлын салбарын төсөл (Голомт банк); Хөгжлийн банкны нийт активын төвлөрөл, үдээс хойш Хөгжлийн банкны мөнгөн хөрөнгийн удирдлага; (Сангийн яам, Хөгжлийн банкны тухайн үеийн удирдлага, ДБМ лизинг ХХК) гэсэн  гурван багц асуудлыг авч хэлэлцэнэ.

Дээрх төслүүдтэй холбоотойгоор өнөөдрийн сонсголд оролцуулахаар 39 гэрчийг дуудсан.

Эх сурвалж: Хянан шалгах түр хорооны ажлын алба

Бусад мэдээ

Цахим гадаад паспортыг ирэх сарын 1-нээс олгож эхэлнэ

Цахим гадаад паспортыг ирэх сарын 1-нээс олгож эхэлнэ

Монгол Улс Олон улсын иргэний нисэхийн байгууллагын (ИКАО) нийтийн түлхүүр санд 82 дахь гишүүн орноо

Нийтийн хоолны салбарын орлого өмнөх сараас 51 хувиар өсжээ

Нийтийн хоолны салбарын орлого өмнөх сараас 51 хувиар өсжээ

Нийтийн хоолны салбарын орлого 2023 оны эхний улиралд 258 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 59.

Ариунзул С.
Ариунзул С.