fitness
  • 418 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-03-21

“Энэ жилдээ эрүүл жиндээ” аяныг үндэсний хэмжээнд жилийн турш зохион байгуулах талаар өчигдөр Эрүүл Мэндийн Яамнаас мэдээлсэн. 

Дасгал хөдөлгөөнийг хэрхэн тохируулж хийх талаар Улсын гуравдугаар төв эмнэлгийн зүрх судасны тасгийн эрхлэгч Л.Аръяасүрэн дараах мэдээллийг өгсөн юм. 

Тэрбээр "Зүрхний архаг дутагдалтай, зүрх томорсон хүмүүс жингээ хасахын тулд ямар дасгал хөдөлгөөн хийх вэ гэдэг асуулт гардаг. Зарим тохиолдолд биедээ хэт ачаалал өгсөнтэй холбоотой хүндрэл үүсэх эрсдэл бий.

Зүрх судасны өвчтэй, жингийн илүүдэлтэй, цус өтгөн үед дур мэдэн дасгал хөдөлгөөн хийснээр зүрхний шигдээс болох, амь насанд аюултай хэм алдагдал үүсэх шалтгаан болж байдаг.

Хэрвээ зүрх судасны эмгэгтэй тохиолдолд хөдөлгөөн засалчид үзүүлээд биедээ ямар хэмжээний ачаалал авах вэ гэдгээ зүрхний ачааллын бичлэгт орж тодорхойлуулна. Өөрөөр хэлбэл, эмчийн зөвлөсний дагуу дасгал хөдөлгөөн хийх шаардлагатай. Түүнээс биш дур мэдэн дасгал хөдөлгөөн хийж, ийм хэмжээний калори шатаана гэсэн ойлголт байхгүй.

Жишээлбэл, зүрхний хавхлагын гажигтай тохиолдолд ачааллаа тохируулж ямар дасгал хөдөлгөөн хийх вэ, хүчний дасгал хийх үү, хурдны дасгал хийх үү гэдгийг тодорхойлуулах нь чухал. 

Цусан хангамжийн дутагдалтай, титэм судасны эмгэгтэй тохиолдолд ачааллыг яаж өгөх вэ гэдгийг тооцох хэрэгтэй. Эмчийн хяналтад зүрхний ачаалал даах чадварыг тодорхойлуулдаг" хэмээн ярьсан юм. 

Бусад мэдээ

"Сонгуульд амжилтгүй оролцсон, санхүүгийн тайлангаа гаргаагүй, их хурлаа хийгээгүй намыг идэвхгүй болгоно"

"Сонгуульд амжилтгүй оролцсон, санхүүгийн тайлангаа гаргаагүй, их хурлаа хийгээгүй намыг идэвхгүй болгоно"

УИХ дахь МАН-ын бүлэг даваа гараг болгоны ээлжит хуралдаанаа хийлээ. Хуралдаанаас гарсан шийдвэрийн

Мөнгөний нийлүүлэлт ₮35.4 их наяд болж, өмнөх оны мөн үеэс 29.4 хувиар өсөв

Мөнгөний нийлүүлэлт ₮35.4 их наяд болж, өмнөх оны мөн үеэс 29.4 хувиар өсөв

11 дүгээр сарын эцсийн байдлаар мөнгөний нийлүүлэлт 35.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 29.

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.