fitness
  • 289 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-03-24

"Байгалийн хогоор тархины хогийг цэвэрлэцгээе" сэдвээр "Тэнгэрлэг Монгол", "Чийрэг Монгол" зэрэг ТТБ-ын төлөөллүүд өнөөдөр хэвлэлийн хурал хийв. 

Энэ үеэр "Хоггүй Монгол" аяныг ирэх амралтын өдөр (2023.03.26)-нд зохион байгуулж, Улиастайн гүүрнээс Морингийн даваа хүртэл цэвэрлэгээ хийх талаар мэдээлж, иргэдийг идэвхтэй оролцохыг уриалсан юм. 

Тус аяны талаар иргэн У.Хосбаяр "Хоггүй Монгол аяныг зохион байгуулаад дөрөв дэх жилийнхээ нүүрийг үзэж байна. Энэхүү аяны хүрээнд ”Туул голоо аваръя” хөдөлгөөнийг санаачилж, өнгөрсөн жилүүдэд өөрсдийн чадах хэмжээнд цэвэрлэгээг хийж ирсэн. Харин энэ жилийн хувьд илүү өргөн далайцтай хийх хүсэл сонирхол байна.

Монголынхоо ард түмнийг гуравдугаар сарын 26-ны амралтын өдөр болох “Хоггүй Монгол”, “Туул голоо аваръя” аянд нэгдээсэй гэж уриалъя.

Бид өмнө нь архины шил, гялгар уутнаас эхлээд маш их хэмжээний хог цэвэрлэж байсан. Туул гол дагуу байхгүй зүйл байдаггүй, хүмүүс хаяж болох бүхнийг хаядаг. Дээрээс нь бумбаны тухай ярихгүй өнгөрөөхийн аргагүй. Хадагт ороосон бумба Туул голд дүүрэн байна. Тэр голд амьд амьтад амьдардаг, уснаас нь ундаалдаг гэдгийг ухамсарлахгүйгээр гол руу бумба хийх юм. Ямар мухар сүсэг тэнд үйлчлээд байгааг мэдэхгүй. Монголчууд мухар сүсгээсээ салаасай гэж бодож байна.

Түүнчлэн дандаа эрүүл газарт хүүхдийнхээ живхийг хаяж бохирдуулах асуудал элбэг" гэдгийг хэллээ. 

Бусад мэдээ

60 оюутныг "Бээжингийн зам харилцааны их сургууль"-д сургах тэтгэлэг зарлажээ

60 оюутныг "Бээжингийн зам харилцааны их сургууль"-д сургах тэтгэлэг зарлажээ

БНХАУ-ын тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 2023-2024 оны хичээлийн жилд “Бээжингийн Зам харилцааны их су

Хөвсгөл аймагт ₮6 тэрбумын байгалийн нөөцийн орлого оржээ

Хөвсгөл аймагт ₮6 тэрбумын байгалийн нөөцийн орлого оржээ

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Хөвсгөл аймагт ажиллаж байна. Томилолтын хүрээнд Хөвсгөл аймагт хэрэгжиж б

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.