fitness
  • 387 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-03-27

УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Н.Наранбаатар нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг АТГ-аас прокурорт хүргүүлсэн талаар өмнө нь мэдээлсэн. 

Тэгвэл Ерөнхий прокуророос дээрх гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж, шалгах шаардлагатай талаарх саналаа УИХ-ын даргад хүргүүлжээ. 

Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Хуулийн хугацаандаа буюу энэ долоо хоногт багтааж бид гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг шийдвэрлэх ёстой. 

УИХ-д ерөнхий прокурорын санал ирснээс хойш тав хоногийн хугацаанд багтаан шийдвэрлэх учиртай. Тэгэхээр энэ долоо хоногт багтаана. МАН-ын бүлгийн өнөөдрийн хурлаар энэ асуудлыг хэлэлцээгүй. Гуравдугаар сарын 29, 30-нд шийдвэрээ гаргана. 

Гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх нь дэгтэй. Эхлээд Халдашгүй байдлын дэд хороо хуралдана. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын үйл ажиллагаа, хэрэгтэй танилцах бүрэн эрх тухайн байнгын хорооны гишүүдэд хуулиар олгогдсон байдаг. Тиймээс тус байнгын хороо хуралдаж шийдвэрээ гаргасны дараа, бүлэг хуралдана" хэмээв. 

Бусад мэдээ

Замын-Үүд боомтын зам ачаа тээврийн хэсэг 24 цаг ажиллуулах туршилт амжилттай хэрэгжлээ

Замын-Үүд боомтын зам ачаа тээврийн хэсэг 24 цаг ажиллуулах туршилт амжилттай хэрэгжлээ

📌 Монгол Улс автозамын боомтын ачаа тээврийн хэсгийн урсгалыг анх удаа 24 цагийн горимд шилжүүлэн

“Тархи, нуруу нугасны хавдрын навигацийн болон стереотактик туяаны мэс засал"-ын технологийг нэвтрүүллээ

“Тархи, нуруу нугасны хавдрын навигацийн болон стереотактик туяаны мэс засал"-ын технологийг нэвтрүүллээ

Монгол Улсад эмчлэх боломжгүй, гадаадад өндөр өртөгтэй хийдэг “Тархи, нуруу нугасны хавдрын навигаци

Ариунзул С.
Ариунзул С.