fitness
  • 344 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-03-28


Өчигдөр буюу гуравдугаар 27-ны өдөр Энхтайваны өргөн чөлөө Саппорогийн уулзварын гэрэл дохиог мөргөж гэмтээснийг шуурхай засварлаж, хэвийн болгожээ.

Замын хөдөлгөөний удирдлагын төвийн албан хаагчид Улаанбаатар хотын замын хөдөлгөөн зохицуулах гэрлэн дохио, телекамер болон бусад хөдөлгөөн зохицуулах, хянах, мэдээлэх тоног төхөөрөмжүүд, тэдгээрийн цахилгаан хангамжийн хэвийн ажиллагааг хангаж байгаа аж.

 

"Нийслэлд 155 гэрлэн дохио ажилладаг. Гэрлэн дохионы насжилтыг арван жил гэж үздэг. Гэхдээ яг арван жил гээд хүлээгээд байдаггүй. Солих хугацаа нь болоод эвдрэл гэмтэл гарвал тэр үед нь тохирсон засвар шинэчлэлтийг хийдэг.

Гэрлэн дохиог заавал хосоор нь байршуулж суурилуулдаг. Энэ нь нэг гэрлэн дохионд гэмтэл үүсвэл иргэд нөгөө талын гэрлэн дохиог ашиглах зориулалттай.

Харин тэр хугацаанд манай инженерүүд тухайн гэмтлийг засварладаг" хэмээн Замын хөдөлгөөний удирдлагын төвийн Мэдээлэл, технологи, техник ашиглалтын  хэлтсийн дарга Ц.Мөнх-Очир мэдээлж байв.

Бусад мэдээ

Замын-Үүд боомтын зам ачаа тээврийн хэсэг 24 цаг ажиллуулах туршилт амжилттай хэрэгжлээ

Замын-Үүд боомтын зам ачаа тээврийн хэсэг 24 цаг ажиллуулах туршилт амжилттай хэрэгжлээ

📌 Монгол Улс автозамын боомтын ачаа тээврийн хэсгийн урсгалыг анх удаа 24 цагийн горимд шилжүүлэн

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Улаанбаатар гурил" ХХК-ийн үйлдвэрээр зочиллоо

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Улаанбаатар гурил" ХХК-ийн үйлдвэрээр зочиллоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Улс орныхоо нийгэм, эдийн засгийн аюулгүй байдлыг хангах “Ха

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.