fitness
  • 328 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2022-11-21

Өнөөдөр Эрүүл мэндийн сайд С.Энхболд , сайдын зөвлөх О.Батбаяр нар НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч ноён Эваристе Коуасси Комлан, тус байгууллагын ус ариун цэврийн байгууламж хариуцсан ахлах мэргэжилтэн Н.Батнасан нарыг хүлээн авч уулзаж, Улиастай хотод  болсон Хөвсгөл, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Өмнөговь аймаг, Нийслэлийн Налайх, Баянзүрх дүүргийн “Хүүхдэд ээлтэй орон нутаг” хөтөлбөрийн зохицуулах зөвлөлийнхөн оролцсон уулзалтын үр дүнг ярилцлаа .Энэхүү төслийн хүрээнд эрүүл мэндийн салбарт олон ажлууд хийгдсэний нэг нь сумын эмнэлгүүдийн ариун цэврийн байгууламж бөгөөд Завхан, Говь-Алтай, Баянхонгор аймгийн 20 гаруй сум ариун цэврийн байгууламжтай болоод байна. 
Тэгвэл энэ удаад 21 аймгийн бүх сумдын эмнэлгийг нарны эрчим хүчээр хангах, эко ариун цэврийн байгууламжтай болгох чиглэлд  улам эрчимтэй хамтран ажиллахаар тохирлоо.
Мөн НҮБ-ын Хүүхдийн сангийн дараа дараагийн цар тахал, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед ажилллах  Эрүүл мэндийн салбарын ирээдүйн удирдагч манлайлагч нарыг Харвардын хөтөлбөрт хамруулах тодорхой хэмжээний санхүүжилтийг шийдсэнээ мэдэгдлээ.
Энэхүү хөтөлбөрт хамрагдах оролцогчдын шалгаруулалтыг ил тод байдлаар НҮБ-ын Хүүхдийн сан Эрүүл мэндийн яам хамтран хийх юм.


Бусад мэдээ

Авто замын инженерүүдийг БНСУ-д мэргэшүүлнэ

Авто замын инженерүүдийг БНСУ-д мэргэшүүлнэ

Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд өнөөдөр БНСУ-ын Иргэний барилгын

Дэлхийн хүн амын дөрөвний нэг Фэйсбүүкийг өдөр тутам хэрэглэдэг болжээ

Дэлхийн хүн амын дөрөвний нэг Фэйсбүүкийг өдөр тутам хэрэглэдэг болжээ

Улаанбаатарын цагаар өнгөрсөн шөнө дэлхийн хамгийн том сошиал платформ Фэйсбүүкийг эзэмшигч Мета ком

Ариунзул С.
Ариунзул С.