• 370 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2022-11-21


Өрөг.мн, Туг.мн сайтууд болон Гарааны Праймер ХХК хамтран  “Монгол мах” чуулга уулзалт, үзэсгэлэн худалдааг арваннэгдүгээрсарын 28-нд Corporate зочид буудлын Convention hall-д зохион байгуулах гэж байна.

“Монгол мах” чуулга уулзалтад оролцсоноор мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч бүтээгдэхүүнээ олон нийтэд таниулах, төрд үгээ хэлэх, салбарынхнаасаа туршлага судлах, худалдаа хийх, хэрэглэгчдэд махны талаар мэдлэг олгох, салбарын шинэ технологийн шийдэлтэй танилцах боломжтой.

Харин иргэд үзэсгэлэн худалдаанаас эрүүл, аюулгүй, найдвартай мах махан бүтээгдэхүүн худалдан авах боломжтой юм.

“Монгол мах” үзэсгэлэн худалдаагаар:

  • Мах, махан бүтээгдэхүүний үзэсгэлэн, амталгаат худалдаа
  • Махны шоу үзүүлбэр, мах махан бүтээгдэхүүний орц найрлагатай хоолны хэсэг
  • Махны хэрэглээ, худалдан авахад зориулсан хэрэглэгчийн мэдлэг олгох хэсэг
  • Махны салбарт ашиглах боломжтой IT болон технологийн шийдлүүд танилцуулах хэсэг
  • Махны чиглэлээр хэрэгжиж буй төсөл хөтөлбөр, танилцуулга
  • Мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид үйлчлүүлэгчтэй хэлэлцээр хийх хэсэг
  • Зураг авхуулах, видео бичлэг хийх хэсэг тус бүр ажиллах болно.

“Монгол Мах” чуулга уулзалт, үзэсгэлэн худалдааны хөтөлбөрийг танилцуулж байна.

Чуулга уулзалтад оролцох хүсэлтэй компаниудыг бүртгэж байна. Бүртгүүлэх байгууллагууд 90099409 /Болормаа/ дугаарт холбогдож, бүртгүүлнэ үү.  


Бусад мэдээ

Хот тохижилтын ажилчид шөнийн цагаар ажиллаж байна

Хот тохижилтын ажилчид шөнийн цагаар ажиллаж байна

Ногоон байгууламжийн арчилгаа усалгаа чийгшүүлэлтийг өдөр бүр 23:00цагаас өглөөний замын хөдөлгөөн э

“Бөмбөгөр”-өөс “Бишрэлт” худалдааны төв хүртэлх замыг хааж, хучилт хийнэ

“Бөмбөгөр”-өөс “Бишрэлт” худалдааны төв хүртэлх замыг хааж, хучилт хийнэ

Чингэлтэй дүүргийн хоёрдугаар хороо Төмөрчиний гудамж буюу “Бөмбөгөр” худалдааны төвийн гурван замын

Ариунзул С.
Ариунзул С.