fitness
  • 350 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2022-11-22

Эх сурвалж: Өрөг.мн 

Одоогоос жилийн өмнө хотын дарга Д.Сумъяабазар "500 автобус оруулж ирэх асуудлаар ҮАБЗ-д хандана. 2022 онд нийтийн тээвэрт парк шинэчлэл хийнэ гэж байлаа. Гэвч өнөөдөр шинэ автобусны сураг алдарч, энэ сард эхний ээлжээр орж ирнэ гэсэн 200 автобус нь ч таг чиг байна. Хуучин автобуснууд нийтийн тээвэрт хүрэлцэж байгаа эсэхийг мэдэхээр биднөхцөл байдлыг сурвалжиллаа.

Өчигдөр оройн 18 цаг 30 минут минутад МУБИС-ийн буудал дээрээс 21 дүгээр хороолол чиглэлийн автобусанд суулаа. 2 цаг 30 минут орчим түгжирч байж, зорьсон газраа хүрлээ. Энэ хооронд автобусан дотор "Хүүе, урагшаа хойшоо яваад өгөөч ээ. Алив жаахан шахаадхаач. ... Ямар мал ачиж яваа биш дээ. Малыг ч ингэж ачихгүй дээ. Арай дэндүү юм" гэх зэргээр унаандаа багтаж явах гэсэн "их тэмцэл" зогссон буудал болгонд өрнөж байлаа. Товчхондоо, хуучирч муудсанд автобусандаа багтахгүй хэвээр л байна. Хажууханд зогссон хоёр сурагч охин хошигнож "Гадаа машин нь зам дээрээ багтахгүй. Дотроо хүмүүс нь түгжрээд багтахгүй. Орой очоод юун гэрийн даалгавар. Шууд л ядраад унтаад өгдөг. Хаа сайгүй түгжрээ" гэж байв. Өөр нэг хүнээс лавлатал "Манайх Баруунсалаанд байдаг. Орой хичээл тарах үеэр холын чиглэлд автобусаа хүрэлцээтэй болгомоор байна. Манай хүүхэд хичээлээ тараад хоёр цаг хүлээдэг. Тэгээд гэртээ 9 өнгөрөөж харьж байна" гэсэн юм.

Ид хүйтэн эхлээгүй ч цонх цантаж хаа яваагаа мэдэхэд хүнд байлаа. Автобусанд буудал зарладаг тулдаа л баримжаа авна. Цонхны цан хайлж, дээврээс нь ус гоожих нь үнэхээр тухгүйн дээр "Яаж ийм орчинд эрүүл явна аа. Корона нэмж гараад байна гээгүй билүү гэж эрхгүй бодогдож байлаа. Гэвч нэгэнт суусных гүрийхээс л өөр аргагүй. 

2 цаг 30 минут явсаар 21 дүгээр хорооллын автобусны буудал дээр ирлээ. Эндээс Баруунсалаа чиглэлийн автобусанд суух иргэд гадаа дугаарлан зогсоно. 30 минут зогссон ч ирсэнгүй. Арай гэж иртэл дүүрэн хүнтэй байлаа. Зүүгдэх нь зүүгдэж, жолоочид загнуулах нь загнуулаад зарим нэг нь үлдэж байв. Холын чиглэлдээ автобус нэмэхгүй л бол болохгүйг хэнээр ч хэлүүлэлтгүй энэ байдал харуулж байв. Уг нь Нийслэлд 900 гаруй автобус нийтийн тээвэрт явдаг гэдэг. Гэтэл эдгээр автобус түгжрэлээс шалтгаалж хүнээ авч дийлэхгүй, хугацаандаа ирэхгүй зэрэг түм буман асуудалтай нүүр тулсан хэвээр л байна.

Нөгөөтэйгүүр, замын түгжрэл туйлдаа хүрснээс шалтгаалж, автобус удаж ирэх тохиолдол байна. Тиймээс автобусны хүрэлцээг сайжруулахын тулд нэгдүгээр эгнээг чөлөөлөх зэрэг дорвитой шийдэл гаргаж өгөхийг иргэд хүсэж байлаа. 

Бусад мэдээ

Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь

Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь

Өнөөдөр буюу есдүгээр сарын 11-ний даваа гарагт хийх засварын хуваарийн мэдээллийг хүргэж байна. Ийм

Баянгол дүүрэгт улсын бүртгэлийн нэг цэгийн үйлчилгээ нээгджээ

Баянгол дүүрэгт улсын бүртгэлийн нэг цэгийн үйлчилгээ нээгджээ

Баянгол дүүргийн 15 дугаар хороонд байрлах Спорт хорооны байранд Улсын бүртгэлийн үйлчилгээний цэг өчигдрөөс ажиллаж эхэлжээ.

Ариунзул С.
Ариунзул С.