fitness
  • 366 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-04-06

Бизнесийн цахим таатай, нээлттэй орчин бүрдүүлэх “E-Business” платформын нээлт өнөөдөр болсон. Энэ үеэр сэтгүүлчид Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс зарим зүйлийг тодруулсан юм. 

-Эдийн засаг сэргэж байгаа бол хүүхдийн мөнгийг хүүхэд бүхэнд ялгаваргүй олгох боломж гарах уу?
-Хүүхдийн мөнгийг яагаад нийт хүүхдийг 91 хувьд олгох шийдвэр гаргасан бэ? гэхээр олон улсын санхүүгийн байгууллагуудаас төсөв хүндрэлтэй, Монгол Улс дампуурлаа зарлах эрсдэлтэй байна. Тиймээс хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт олгох нь зүйтэй гэсэн зөвлөмж өгсөн.

Тухайн үед энэ зөвлөмжийг дагахаас аргагүй байв. Одоо нөхцөл байдал өөр болсон. Хүүхдийн мөнгөний асуудлыг эргэн харах боломжтой. Үүнийг олон улсын байгууллагуудтай зөвлөлдөж хийхгүй бол төсвийн зардлыг тэлээд байна гэсэн шүүмжлэл гарна. Хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгох асуудлыг шийдэх санхүүгийн боломжууд 6-7 дугаар сард гарна гэв. 

Бусад мэдээ

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг өргөн мэдүүллээ

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг өргөн мэдүүллээ

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2023.09.25) Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Тө

223 мянган жуулчин хүлээж авч 324 сая ам.долларын орлого төвлөрүүлжээ

223 мянган жуулчин хүлээж авч 324 сая ам.долларын орлого төвлөрүүлжээ

Монгол улсад 2023 оны байдлаар нийт 223,680 жуулчин хүлээж авч 324 сая ам.долларын орлого эдийн заса

Ариунзул С.
Ариунзул С.