fitness
  • 264 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-04-07

“Эрдэнэс Монгол” компанийн захирлаар С.Наранцогтыг өнгөрсөн арван нэгдүгээр сарын 30-нд томилсон. Тэрээр ажлаа аваад дөрвөн сар өнгөрчээ.

Энэ хугацаанд дараах шийдвэрүүдийг гаргасан байна:

  • Төслийн гурван нэгж, 7 охин компанийг амжилтгүй ажилласан тул татан буулгана
  • Төслийн судалгаа үнэлгээний газар шинээр байгуулна.
  • Орлогын нэг эх үүсвэртэй байсныг төрөлжүүлнэ.
  • “ЭТТ”, Дарханы төмөрлөгийн үйлдвэр сорчилж олборлон, уурхайн насжилтыг бууруулж байгааг өөрчилнө.
  • Компанийн дүрмийг өөрчилж, нийт 270 ТУЗ-ийн гишүүн байсныг бууруулна.
  • Ирэх таван жилийн стратеги боловсруулна.
  • “Багануур”, “Шивээ-Овоо” ХК-иудын алдлагдлыг бууруулна.
  • Охин компанийн зарим нь зээлтэй байхад зарим нь бэлэн мөнгөний илүүдэлтэй, хадгаламжтай байгааг санхүүгийн нэгдсэн тогтолцоонд шилжүүлнэ.          
  • Эмнэлэг, сувилал, сургуулийг улсад шилжүүлнэ
  • Газрын ховор элемент, шатах ашигт малтмалыг эдийн засгийн эргэлтэд оруулна.       

Өнгөрсөн хугацаанд “Эрдэнэс Монгол” компанийг УУХҮЯ, ЗГХЭГ-ийн харьяанд шилжүүлэх гэх мэтээр дарга нар өөр хоорондоо “шидэлцжээ”. Яг л ЭТТ-г булаалдан, УУХҮЯ, ЗГХЭГ, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар өөр өөрсдийн харьяанд авсан түүх “Эрдэнэс Монгол”-д бий. Үүний улмаас энэ компани өнөөг хүртэл нэгдсэн бодлогогүй, удирдлагын манлайлалгүй явсаар санхүүгийн хүндрэл оржээ.

Бусад мэдээ

Өнөөдөр Улаанбаатарт хур тунадас орохгүй

Өнөөдөр Улаанбаатарт хур тунадас орохгүй

Малч­ид, иргэд, тариаланчдын анхааралд: Өнөө, маргаашдаа нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, ц

Нэгдүгээр сарын 1-нээс жуулчдад эм, архинаас бусад төрлийн бараа бүтээгдэхүүн худалдан авсан бол НӨАТ-ыг буцаан олгоно

Нэгдүгээр сарын 1-нээс жуулчдад эм, архинаас бусад төрлийн бараа бүтээгдэхүүн худалдан авсан бол НӨАТ-ыг буцаан олгоно

Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулж байна. Сангийн сайд Б.Жавхлан, Засгийн газраас гурва

Ариунзул С.
Ариунзул С.