fitness
  • 354 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-04-07

Гадаад худалдааны нийт бараа эргэлт энэ оны эхний гурван сард 5.7 тэрбум ам.доллар байна.

Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал 2.07 тэрбум ам.доллар буюу 57 хувиар өссөн дүн боллоо. Түүнчлэн экспортын дүн импортын дүнгээс 1.8 тэрбум ам.доллароор давж, гадаад худалдааны баланс эерэг гарав.

зураг
 

Гаалийн Ерөнхий Газрын мэдээллээр 2023 оны эхний гурван сард экспортод 3.8 тэрбум ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 93.8 хувиар өссөн байна.

Экспортын барааны нийт дүнд

  • эрдэс бүтээгдэхүүн 3.3 тэрбум ам.доллар буюу 88.5 хувь;
  • сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос 157.2 сая ам.доллар буюу 4.2 хувь;
  • ургамлын гаралтай бүтээгдэхүүн 79.3 сая ам. доллар буюу 2.1 хувийг тус тус эзэлж эдгээр нь нийт экспортын дүнгийн 94.8 хувийг эзэлж байна

Дурдсан хугацаанд

  • хар тугалгын хүдэр болон баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал, цайрын баяжмал болон түүхий нефтийг 100 хувь, чулуун нүүрсний 97.6 хувийг, БНХАУ-д;
  • үхэр адууны боловсруулсан ширний 61.2 хувийг БНХАУ-д,
  • ямааны самнасан ноолуурын 77.4 хувийг Италид;
  • ямааны угаасан ноолуурыг 99.9 хувь БНХАУ-д тус тус экспортолж дээрх нэрийн бараа нь экспортын нийт дүнгийн 83.6 хувийг эзэлж байна.

Монгол Улс дэлхийн 54 оронд бараа экспортолсноос БНХАУ-д 92.4 хувь, Швейцарт 3.5 хувь, БНСУ-д 1.4 хувь тус тус ногдож нийт экспортын 97.3 хувийг дээрх орнууд эзэлж байна.

зураг
 
зураг
 

 

Эх сурвалж: Гаалийн Ерөнхий Газар

Бусад мэдээ

Сонгогчдын нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хороог Ж.Батсуурь ахална

Сонгогчдын нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хороог Ж.Батсуурь ахална

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн /2023.10.18/ хуралдаанаар Сонгогчдын н

Гуравдугаар эмнэлэг 24 мянга гаруй хүн хэвтүүлэн эмчилж, 6500 орчим мэс засал хийдэг

Гуравдугаар эмнэлэг 24 мянга гаруй хүн хэвтүүлэн эмчилж, 6500 орчим мэс засал хийдэг

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг үндэсний хэмжээнд зүрх, мэдрэлийн лавлагаа төвийн үүргийг гүйцэтгэдэг

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.