fitness
  • 400 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2022-11-22

Хүүхдийн мэдрэлийн эмч П.Отгонбаяр АНУ-ыг зорьж, яаралтай хагалгаанд ороод байна.

Тодруулбал, тэрбээр нэг сарын өмнө хорт хавдар оношлогдож, хугацаа алдахгүй мэс засалд орох сонголт байсан учраас богино хугацаанд шийдвэр гаргажээ.

Энэ талаар эмч өөрийн фэйсбүүктээ "Охин маань пост оруулж хамаг нууц задлав. Америкийн эмч нарыг Америкийн эрүүл мэндийн тогтолцоог хоёр дахь удаагаа хоёр нүдээрээ харж, бие сэтгэлээрээ мэдэрлээ. Монголын минь анагаах ухаан хөгжсөөр байгаа ч түүний нэгэн эд эс болсон миний мэдлэг чадвар бас л болоогүй байна даа гэж голов. Гэвч бүх юм сайхан болно гэдэгт итгэлтэй байна. Охины постонд баяр хүргэсэн, эрүүл энх хүссэн, сэтгэлийн дэм өргөсөн хандив өгсөн бүх хүмүүст талархлаа илэрхийлье. Хүүхдүүддээ найзууддаа бас намайг таньдаг таньдаггүй бүх хүмүүст баярлалаа. Бас хүүхдийн эмчээр ажиллаж байсны хувьд хүүхдийн буян түшсэн гэж бодож байна. Монголынхоо бүх хүүхдүүддээ эрүүл энх ерөөе" гэжээ.

Тэрбээр 40 жилийн хүүхдийн мэдрэлийн эмчээр ажиллаж, олон мянган хүүхдийн, айл гэрийн эрүүл энх аж төрөхөд өөрийн бүхий л он жилүүдээ зориулан яваа билээ. П.Отгонбаяр эмчтэй https://www.facebook.com/purev.otgonbayar.75 хаягаар холбогдох боломжтой юм.

Бусад мэдээ

"Амгалан" амаржих газрын эмч, мэргэжилтнүүд умайн хоргүй хавдрыг түлэх мэс заслын эмчилгээг нутагшуулж байна

"Амгалан" амаржих газрын эмч, мэргэжилтнүүд умайн хоргүй хавдрыг түлэх мэс заслын эмчилгээг нутагшуулж байна

Өнгөрсөн хугацаанд уг эмчилгээг нийт 50 гаруй эмэгтэйд амжилттай хийж, хянах явцад эмчилгээний үр дү

УГТЭ: ЭНЭТХЭГИЙН “AAKASH HEALTH CARE” ЭМНЭЛЭГТЭЙ ХАМТАРЧ АЖИЛЛАНА

УГТЭ: ЭНЭТХЭГИЙН “AAKASH HEALTH CARE” ЭМНЭЛЭГТЭЙ ХАМТАРЧ АЖИЛЛАНА

Улсын гуравдугаар төв эмнэлэгт Бүгд Найрамдах Энэтхэг улсын “AAKASH HEALTH CARE” эмнэлгийн эмч, мэрг

Ариунзул С.
Ариунзул С.