fitness
  • 26 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 1 долоо хоногийн өмнө

"Чингис хаан" одонг энэ жил хоёр хүнд гардуулахаар болжээ. Тодруулбал, монголч эрдэмтэн Жэк Уэтерфорд болон Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор, профессор Д.Доржготов юм байна.


ГАЗАРЗҮЙН НОЁН ОРГИЛ Д.ДОРЖГОТОВ ГЭЖ ХЭН БЭ?

"Чингис хаан" одон гардаж буй Монгол хүн нь Академич, Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор, профессор Д.Доржготов юм байна.  Тэрбээр Монгол Улсад хөрсний газар зүйн судалгааг үндэслэгчдийн нэг Москвагийн их сургуулийг энэ мэргэжлээр төгссөн анхны гурван хүний нэг юм. Тэрээр ОХУ-ын Газар зүйн нийгэмлэгийн дээд шагналыг  Ази тивээс хүртэж байгаа хоёр дахь хүн болж байгаа юм.  Өмнө нь уг шагналыг Азиас БНХАУ-ын Хөрс судлалын хүрээлэнгийн эрдэмтэн хүртэж байжээ. Академич  Д.Доржготов нь монголд анх удаа хөрсний зургийг зохиосон, Монголын хөрсний ангиллыг анх удаа бүрэн дүүрэн боловсруулж тодорхойлолт өгсөн, Монгол орны хөрс газарзүйн мужлалыг анх удаа боловсруулсан, Монгол орны усны ай сав газруудын хөрсний ус, физик шинж чанар, Монгол орны хөрсний нөөцийг тодорхойлж, хөрсний ангилал, чанарын үнэлгээг анх удаа хийсэн эрдэмтэн юм.


"ЧИНГИС ХААН" ОДОНГ ЖЭК УЭТЕРФОРДОД ГАРДУУЛНА

Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Монгол бахархлын өдөр арваннэгдүгээр сарын 24-ний Пүрэв гаригт тохионо. Энэ жил уламжлалын дагуу гардуулдаг Төрийн дээд, тэргүүн зэргийн “Чингис хаан" одонг гардуулна. Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас өнөөдөр мэдээлэх юм.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар "Чингис хаан" одонг энэ жил АНУ-ын Макалейстрийн Коллежийн профессор, “Нью-Йорк Таймс”-ын өндөр борлуулалттай номын зохиолч, монголч эрдэмтэн Жэк Уэтерфордод гардуулах бөгөөд тэрбээр Чингис хааны музейд лекц уншихаар Монгол Улсад ирээд буй.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

"ЧИНГИС ХААН" ОДОНГООР ХЭНИЙГ ШАГНАХ ВЭ?

МОНГОЛЧ ЭРДЭМТЭН ЖЭК УЭТЕРФОРТ ГЭЖ ХЭН БЭ?

“Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Чингис хаан” номыг бүтээгч Жэк Уэтерфорд нь АНУ-ын Өмнөд Каролина мужийн Колумбиад төржээ. Тэр Өмнөд Каролинагийн их сургуулийг 1967 онд улс төрийн шинжлэх ухааны бакалаврын зэрэгтэй төгссөн бөгөөд социологи, антропологийн чиглэлээр мастер, доктор хамгаалсан. Өдгөө Уэтерфорд Монгол болон Өмнөд Каролинад ирж очин амьдардаг.

Тэр 20 дугаар зууны сүүл үеэс Монголын түүх, соёлыг судалж эхэлсэн. Монгол Улсаас гадаадын иргэдэд олгодог Алтан гадас одонг түүнд 2006 онд шагнажээ. Түүнчлэн 2010 онд Монгол Улсын Гадаад харилцааны яамны Хүндэт одон, Монгол Улсын Ерөнхийлөгчийн одон медалиар тус тус шагнагдаж байсан.

Уэтерфорд нь Америкийн уугуул соёлын тухай олон ном, бүтээл гаргаж, гадаад хэл дээр тэдгээр нь орчуулагдаж байв. Америкийн соёл, Конгресс дахь Америкийн улс төрийн соёлын талаарх түүхэн болон антропологи чиглэлийг нийтлэлүүд нь олон улсад алдартай. Харин Чингис хаан судлалын хүрээнд “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Чингис хаан” номыг 2004 онд гаргасан нь энэ чиглэлийн хамгийн өндөр борлуулалттай бүтээлүүдийн нэг болжээ. Үүнээс гадна “Монгол хатдын нууц түүх: Чингис хааны охид эзэнт гүрнийг хэрхэн аварсан бэ?”, “Чингис хаан ба бурханы эрэлд: Дэлхийн хамгийн агуу байлдан дагуулагч бидэнд шашны эрх чөлөөг хэрхэн олгосон бэ” зэрэг бүтээл нь бий.

“Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Чингис хаан” номд Чингис хаан бол ухаангүй, харгис хүн гэсэн ойлголтыг эсэргүүцэж, илүү алсын хараатай дүр зургаар гаргасан байна. Монголын эзэнт гүрэн зөвхөн цус урсгаж, эмх замбараагүй байдал үүсгэж байсан гэхээс илүүтэй дундад зууны үеийн дэг журмыг үгүй хийж, чөлөөт худалдаа, үзэл санааны шилжилт, шашны хүлцэнгүй байдлын эрин үеийг авчирсан гэж Уэтерфорд үзжээ. Түүний номууд өдгөө дэлхийн өнцөг булан бүрт байгаа уншигчдад Монголын эзэнт гүрнийг таниулах томоохон гүүр болж байна.

Бусад мэдээ

АЛДАРТ ДУУЧИН "TAYLOR SWIFT"-ИЙН ТОГЛОЛТЫН ТАСАЛБАРЫГ АВАХААР ОЛОН ЦАГИЙН ДАРААЛАЛ ҮҮСЧЭЭ

АЛДАРТ ДУУЧИН "TAYLOR SWIFT"-ИЙН ТОГЛОЛТЫН ТАСАЛБАРЫГ АВАХААР ОЛОН ЦАГИЙН ДАРААЛАЛ ҮҮСЧЭЭ

Алдарт дуучин Тэйлор Свифт ирэх оны гуравдугаар сараас АНУ даяар тоглолт хийх болсноо мэдэгдсэн. Тэрээр хамгийн сүүлд таван жилийн өмнө тоглолт хийсэн бөгөөд сүүлийн хоёр жилийн хугацаанд нийт гурван цомог гаргасан билээ.

ШИНЭ ЖИЛ, ЧУХАЛ ӨДРҮҮДЭЭ ҮЛГЭРИЙН МЭТ ТЭМДЭГЛЭХ ГАЗАР: "TIFFIN"

ШИНЭ ЖИЛ, ЧУХАЛ ӨДРҮҮДЭЭ ҮЛГЭРИЙН МЭТ ТЭМДЭГЛЭХ ГАЗАР: "TIFFIN"

Та бүхэндээ яг одоо шинэ жил, баярт өдрүүдээ тэмдэглэх хамгийн хөөрхөн, тухтай газруудын нэгийг сони

ЗулХан Со
ЗулХан Со