fitness
  • 351 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2022-11-23

Төсвийн хэмнэлт нэрээр нийслэлийн төрийн үйлчилгээний албан хаагчдын цалингаас 213 мянган төгрөгийг хасчээ. Энэ талаар Улаанбаатар хотын музейн мэргэжилтэн Г.Очбаяраас тодруулахад "Нийслэлийн төсөвт тодотгол орж, төрийн үйлчилгээний албан хаагчдаас санал авахгүйгээр  цалингаас шууд 213 мянган төгрөгийг татан авсан. Бид тооцоо хийж үзэхэд манай музейн ажилчид сүүлийн 11, 12 дугаар сарын цалингаа авч чадахгүй болж байна.

Сая албан хаагчдын хоол, унааны 213 мянган төгрөгийг шууд хассан. Хоёрдугаарт, энэ оны эхэнд хоол унааныхаа 5000 төгрөгийг 9000 болгож нэмүүлсэн. Музейн захирал байгууллагынхаа цалингийнхаа сандаа тааруулж, хоол унааны мөнгөө нэмэх бүрэн эрхтэй байдаг.

Гэтэл Төрийн сангийн мэргэжилтэн байгууллагын дотоод асуудал руу орж, нийслэлийн харьяа томоохон байгууллагуудад нэг өөр, жижиг газруудад ялгавартай ханддаг. Сая хотын даргын орлогч Ж.Сандагсүрэн холбогдож "Энэ асуудлыг шийдэж өгнө" гэсэн" талаар ярьсан юм.

Бусад мэдээ

Рэппер ThunderZ шинээр эхэлж буй үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл өгнө

Рэппер ThunderZ шинээр эхэлж буй үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл өгнө

Төрийн ордонд 10:00 цагт УИХ-ын намрын нэгдсэн чуулганы хуралдаан болно. 10:00 цагт ЦХХХ-ны сайд Н.У

УГТЭ ТУРКИЙН “MEDIPOL EDUCATION AND HEALTH GROUP”-ТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

УГТЭ ТУРКИЙН “MEDIPOL EDUCATION AND HEALTH GROUP”-ТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

Улсын гуравдугаар төв эмнэлэгт Бүгд Найрамдах Турк Улсын “Medipol education and health group” -ийн т

Ариунзул С.
Ариунзул С.