fitness
  • 364 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-04-18

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны III хуралдаан өнөөдөр болов. Хуралдаанд авто замын түгжрэлийг бууруулах, богино болон дунд хугацааны судалгааг Нийслэлийн бодлогын судалгаа, шинжилгээний төвийн гүйцэтгэх захирал Р.Дагва танилцууллаа.

Р.ДагваР.Дагва

Тэрбээр, Улаанбаатар хотод дугуйн зам маш чухал байна. Хотын төвд 55 км дугуйн зам барих шаардлагатай гэсэн судалгаа гарсан. 8 км дугуйн замын гүүр барина. Шинээр барих дугуйн замыг Төв цэнгэлдэх хүрээлэн, Үндэсний соёл амралтын төв, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй холбох зураг төсөл гаргаж, санхүүжилтийг нь Эдийн засгийн хөгжлийн яамнаас шийдсэн. Дугуйн замаа дүүргүүдтэй хэд хэдэн трассаар холбох зураг төсөл гаргасан бөгөөд 84 км холбоос зам барина.

Улаанбаатар хот одоогоор 72.3 км дугуйн замтай. Дээрх замуудыг баривал нийт 212 км дугуйн замтай болно. Хотын төвд 55 км дугуйн зам барихад 79.7 тэрбум төгрөг шаардлагатай. Өртөг яагаад ийм өндөр болов гэхээр найман байршилд барих гүүрний төсөв өндөр гарсан. Холбоос зам нь 42.4 тэрбум, нийт 120 тэрбум төгрөгөөр Улаанбаатар хотыг 212 км дугуйн замтай болгох боломжтой гэсэн тооцоо гарсан гэв.

Бусад мэдээ

Өнгөрсөн онд 207 тонн сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэжээ

Өнгөрсөн онд 207 тонн сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэжээ

Хүн амын сүү, сүүн бүтээгдэхүүний хангамж, хүртээмжийг тогтвортой байлгах, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх

Тархины цус харвалтын тусламж, үйлчилгээг ЭМД-аас бүрэн хариуцна

Тархины цус харвалтын тусламж, үйлчилгээг ЭМД-аас бүрэн хариуцна

ЭМДҮЗ-ийн 2022 оны 01 дүгээр тогтоолоор тархины цус харвалтын эмийн эмчилгээ 770 мянгаас 2.3 сая төг

Ариунзул С.
Ариунзул С.