fitness
  • 180 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-04-20

Сүүлийн хэдэн сард Канадад инфляц эрчимжсэнээр иргэдийн худалдан авах чадвар буурсан нь ажил хаялт зарлах гол үндэс болжээ.

Канад улсын 155 мянга гаруй Төрийн албан хаагч ажилтнуудын цалин хөлсний асуудлаар Засгийн газартай хийсэн яриа хэлэлцээр нь үр дүнд хүрээгүйтэй холбоотойгоор ажил хаяхаар боллоо.

Энэхүү ажил хаялтын улмаас Канадын Статистикийн хороо, Цагаачлалын алба зэрэг Засгийн газрын агентлагуудын  үйл ажиллагаа тасалдахаар байгаа аж. Үүний дотор 35 мянга гаруй нь тус улсын татварын асуудал эрхэлсэн гол байгууллага болох Канадын Орлогын агентлагийн ажилтнууд байна.

Ажил хаялт орон нутгийн цагаар лхагва гарагийн шөнө 12.07 цагт эхэлнэ хэмээн Канадын Төрийн Албаны Нэгдэл сэтгүүлчдэд хийсэн мэдээлэлдээ онцолжээ.

Тус нэгдлийн Ерөнхийлөгч Крис Эйлуорд “Нөхцөл байдал ажил хаялтад хүртэл хурцдахгүй гэж бид үнэхээр найдаж байсан ч шударга хэлэлцээрийн бүхий л арга замыг туршиж үзээд үр дүнд хүрсэнгүй” гэсэн байна.

Сүүлийн хэдэн сард инфляц эрчимжсэнээр иргэдийн худалдан авах чадвар буурсан нь ажил хаялт зарлах гол үндэс болсон байна. Түүнчлэн үнийн өсөлтийн улмаас ирэх саруудад Төрийн болон хувийн хэвшлийн Үйлдвэрчний эвлэлүүд цалин хөлс нэмэхийг шаардаж магадгүй байгаа юм.


Бусад мэдээ

Хүүхдийн төлөө санд 11 тэрбум төгрөг төвлөрсөн ч 106 сая төгрөг зарцуулжээ

Хүүхдийн төлөө санд 11 тэрбум төгрөг төвлөрсөн ч 106 сая төгрөг зарцуулжээ

Хүүхдийн төлөө санг 2021 онд байгуулсан. Энэ санд нийт 11 тэрбум төгрөгийг гурван эх үүсвэрээс бүрдү

Кисеносатогийн анхны дэвжээнд гарах ёслолыг 18,000 хүн үзжээ

Кисеносатогийн анхны дэвжээнд гарах ёслолыг 18,000 хүн үзжээ

Шинэ ёкозуна Кисеносатогийн анхны дэвжээнд гарах ёслол Баасан гарагт Мэйжигийн үеийн сүмд болоход 18

Чинбаяр Б.
Чинбаяр Б.