fitness
  • 276 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-04-24

Монгол Улсын төсвөөс ЗТХ-ийн сайд С.Бямбацогт хамаарал бүхий компаниудаараа 281 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан баримт бүхий матeриалыг цуглуулснаа АТГ болон Улсын eрөнхий Акурорын газарт хүлээлгэн өгч буй талаараа өнөөдөр мэдээллийн зарим сайтын сэтгүүлчид мэдээлэл хийсэн.

Тэгвэл үүний хариу тайлбар болгож, ЗТХ-ийн сайд С.Бямбацогт мэдээлэл хийлээ. Тэрбээр "Намайг шалгуулж болно. Хардаж, шүгэл үлээж болно. Гэхдээ хамгийн гол нь захиалгатайгаар хүн гүтгэж болохгүй. ЗТХ-ийн сайд болсноос хойш иргэний агаарын тээврийн зарим компаниудад давуу эрх олголоо гэсэн байна. Харин ч урьд нь хаалттай байсан нислэгийн томилгоонуудын либералчилсан. Хоёрхон компани нисдэг байсныг нэг болгосон бол давуу эрх гэж ярих нь зүйтэй. Харин дотоод нислэг үйлддэг компанийн тоог дөрөв болгож нэмэхээр ажиллаж байна.

Говь компани Хөгжлийн банкнаас зээл авахад нөлөөлсөн гэжээ. Говь компани 22500 гаруй хувьцаа эзэмшигчтэй. Би зөвхөн тэдгээрийн нэг нь. Хөгжлийн банкнаас авч буй зээлэнд нөлөөлөх ямар ч боломжгүй" гэлээ.

Бусад мэдээ

Төрийн албан хаагчдыг долоо хоногийн нэг өдөр зайнаас ажиллуулах боломж бий. Судалж үзсэн

Төрийн албан хаагчдыг долоо хоногийн нэг өдөр зайнаас ажиллуулах боломж бий. Судалж үзсэн

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр х

Ирэх хичээлийн жилд гурван ээлжээр хичээллэх эрсдэлтэй 47 сургууль байна

Ирэх хичээлийн жилд гурван ээлжээр хичээллэх эрсдэлтэй 47 сургууль байна

2023-2024 оны хичээлийн жилд Улаанбаатар хотод 3 ээлжид шилжих эрсдэлтэй 47 ерөнхий боловсролын сург

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.