fitness
  • 320 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-04-26

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:

Маргааш өдөр Дундговийн нутаг, Баянхонгор, Өвөрхангай, Булганы өмнөд, Архангайн зүүн, Өмнөговийн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ.

Малчид, иргэд, тээвэрчдэд анхааруулах мэдээ: Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цасан шуурга шуурч нутгийн өмнөд хэсгээр  хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна.

Өнөөдөр 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас, цас орж цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй.  

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, говь, хээрийн нутгаар секундэд 18 метр, зарим үед 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуурын хотгор, Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх орчмоор -8...-13 градус хүйтэн, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Байдраг, Тэс, Туул, Тэрэлж, Улз, Халх голын хөндийгөөр -2...-7 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +7...+12 градус, Орхон Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн хойд хэсгээр +2...+7 градус дулаан, бусад нутгаар -3...+2 градус дулаан, өдөртөө Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хараа, Ерөө голын хөндийгөөр +1...-4 градус хүйтэн, Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Орхон-Сэлэнгийн голын сав газраар +1...+6 градус, говийн бүс нутгийн баруун болон хойд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар +13...+18 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +18...+23 градус, бусад нутгаар +7...+12 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Өдөртөө үүлшинэ. Ялимгүй хур тунадас орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 0...+2 градус дулаан, өдөртөө +9...+11 градус дулаан байна.

Бусад мэдээ

Сургуулийн тогооч нарыг чадавхжуулж эхэллээ

Сургуулийн тогооч нарыг чадавхжуулж эхэллээ

“Боловсролын Дэлхийн Түншлэл” (GPE) төслийн санхүүжилтээр ерөнхий боловсролын сургуулиудын хоол үйлд

"Эрх баригчид заал дүүрэн хүн цуглуулж, учир, утгагүй их хурал, зөвлөгөөн хийж байна"

"Эрх баригчид заал дүүрэн хүн цуглуулж, учир, утгагүй их хурал, зөвлөгөөн хийж байна"

УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн дарга О.Цогтгэрэл“Бид гурван асуудал ярилцсан. Нэгдүгээрт, Улаанбаа

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.