fitness
  • 327 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-04-27

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө БНСУ-ын “Lee Physics” ХХК-ийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Талууд агаар, орчны бохирдлыг шийдэх эко түлшний технологийг нэвтрүүлэх чиглэлд хамтран ажиллах боломжуудын талаар санал солилцов.

“Lee Physics” ХХК-ийн захирал Ли Кванг Вон “Манай компанийн үйлдвэрлэдэг эко түлшний ургамлын гаралтай уусмал нь 90 хувийн ус, таван хувийн нарс модны ханд, таван хувийн далайн замгийн хандаас бүрддэг. Нүүрсэнд шүршиж хэрэглэдэг технологи.Бид энэхүү технологио Монголд туршиж үзэхэд үр дүн сайтай байгаа” гэсэн юм.

Уулзалтын төгсгөлд нийслэлийн зүгээс тус технологи үр дүн сайтай байвал дэмжлэг үзүүлэн, хамтран ажиллахдаа таатай байх болно гэдгээ илэрхийлэв.

Бусад мэдээ

Д.Амарбаясгалан: Франц руу уран нийлүүлснээр 3,8 тэрбум ам.долларын эргэлт бий болно

Д.Амарбаясгалан: Франц руу уран нийлүүлснээр 3,8 тэрбум ам.долларын эргэлт бий болно

Монгол Улс ашиг хүртэх боломжийн талаар судалжээ. Тэрбээр "Монголын тал 34 хувиа эзэмшээд хөрөнгө ор

Өнгөрсөн шөнө орсон цасыг ТҮК-ийн ажилчид үүрийн 04:00 цагаас эхлэн цэвэрлэж байна

Өнгөрсөн шөнө орсон цасыг ТҮК-ийн ажилчид үүрийн 04:00 цагаас эхлэн цэвэрлэж байна

Цас орсонтой холбоотойгоор нийслэлийн хэмжээнд шөнийн 04:00 цагаас эхлэн тохижилт, үйлчилгээний байг

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.