fitness
  • 247 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-05-02

Хөвсгөл аймгийн Галт сумын нутаг аймгийн төвөөс урагш 127 км-т, сумын төвөөс хойд зүгт 40 км-т орших Зүрх багийн Дунд цагааны-Ам хэмээх газарт  Идэр голын усанд ачааны машинтайгаа сууусан иргэд тусламж хүсжээ. 

Машинд зургаан иргэн зорчиж явсан бөгөөд тэдний нэг нь дөрвөн настай хүүхэд, бусад нь 25-46 насны иргэд байжээ. Иргэд тавдугаар сарын 1-ний 06.00 цагийн орчим дуудлага өгсөн бөгөөд дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Галт сум дахь Гал түймэр унтраах, аврах 76 дугаар ангийн алба хаагчдыг очсон байна.

Тэднийг очиход Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас Галт сумын чиглэлд 6 тн хүнсний бүтээгдэхүүнийг “ЗИЛ-131” ачааны автомашинаар тээвэрлэж яваад Идэр голын усанд сууж, жолооч болон зорчигчид машиныхаа бүхээг дээр гарсан байв.

Аврагчид завь ашиглан иргэдийг аюулгүй газарт гаргаж, мөн өдрийн 11:18 цагт автомашиныг нь татан гаргажээ. 

Бусад мэдээ

ҮЙЛ ЯВДАЛ: “БЗДХ, ХДХВ/ДОХ-ын талаарх үндэсний наймдугаар чуулган” болно

ҮЙЛ ЯВДАЛ: “БЗДХ, ХДХВ/ДОХ-ын талаарх үндэсний наймдугаар чуулган” болно

Төрийн ордонд10:00 цагт УИХ дахь МАН, АН-ын бүлгийн хуралдаан болно. 14:00 цагт УИХ-ын Хууль зүйн ба

НҮБ-ЫН ЭНХИЙГ САХИУЛАХ ҮЙЛ ХЭРЭГТ МОНГОЛ УЛСЫН ОРУУЛЖ БУЙ ХҮЧИН ЧАРМАЙЛТЫГ ӨНДРӨӨР ҮНЭЛЭВ

НҮБ-ЫН ЭНХИЙГ САХИУЛАХ ҮЙЛ ХЭРЭГТ МОНГОЛ УЛСЫН ОРУУЛЖ БУЙ ХҮЧИН ЧАРМАЙЛТЫГ ӨНДРӨӨР ҮНЭЛЭВ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд АНУ-ын Батлан хамгаалахын сайд Л.Остин наймдугаар сарын 3-н

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.