fitness
  • 379 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2022-11-28

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-аас авто замын зорчих хэсэгт халтиргаа гулгаанаас сэргийлж 173.5 тонн бодис, 190 тонн давс цацаад байна.


Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын 380 гаруй ажилтан 61 техник хэрэгсэлтэй уртасгасан цагаар ажиллаж, зам талбайн цас, мөсийг хусаж цэвэрлэснийг нийслэлийн Сургалт судалгаа, олон нийттэй харилцах газар мэдээлэв. 


Аж ахуйн нэгж, байгууллага ойр орчмынхоо 50 метр хүртэлх талбайг цэвэрлэх үүрэгтэй. Нийслэлийн дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг 2836 аж ахуйн нэгж байгууллага 194,394 ам метр талбайг цэвэрлээд байна. Нийслэлд 17,046 аж ахуйн нэгж худалдаа үйлчилгээ, хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд цэвэрлэгээнд гарсан 2836 аж ахуйн нэгж нь үүний 16 хувь аж.

Бусад мэдээ

Шүхэр, онгоцны үзүүлбэртэй "BU Airshow” өнөөдөр эхэлнэ

Шүхэр, онгоцны үзүүлбэртэй "BU Airshow” өнөөдөр эхэлнэ

Нисэхийн салбарын мэргэжил сурталчлах өдөрлөг буюу "BU Airshow 2023" задгай талбайн шоу, фестиваль ө

Бид хоол идэж байна уу? Хорт хавдар идэж байна уу?

Бид хоол идэж байна уу? Хорт хавдар идэж байна уу?

Эрүүл монгол хүн байхын гол үндэс бол эрүүл, чанарын баталгаатай хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэх яв

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн