fitness
  • 712 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-05-10

Хүн амын дунд цэврүүт тууралтат халдвар болох гар, хөл, амны өвчин, энтеровирусийн халдвар, салхин цэцэг өвчин түгээмэл байгааг Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв (ХӨСҮТ)-өөс сэрэмжлүүлж байна.

Халдварт өвчнөөр ямар ч насны хүн өвдөх эрсдэлтэй ялангуяа бага насны хүүхдүүд агаар дуслын болон ахуй хавьтлын замаар халдварладаг өвчинд илүү өртөмхий байдаг. Энэ утгаараа цэврүүт тууралтат халдвар болох гар, хөл, амны өвчний халдварын тархалт тав хүртэлх насны хүүхдүүдийн дунд зонхилон бүртгэгддэг ба энэ өвчин хаврын улиралд нэмэгдэх хандлагатай байдаг.

Иймд хүүхдүүддээ тавих хараа хяналтаа сайжруулж, энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг аав, ээж, асран хамгаалагчид маань авч, мэргэжлийн байгууллагын зөвлөгөөг дагахыг ХӨСҮТ-ийн Тандалтын албаны их эмч Н.Сувдмаа хэллээ. 

Түүнээс гар, хөл, амны өвчний үед илрэх шинж тэмдэг болон урьдчилан сэргийлэх боломжийн талаар тодрууллаа. 



Тэрбээр "Гар, хөл, амны өвчний халдварыг ямар ч насны хүн тусах эрсдэлтэй. Яагаад гэвэл, эх уурхай нь өвчтэй хүн байдаг. Аливаа халдварт өвчин нь

  • эх уурхай буюу өвчтэй хүн,
  • өртөмхий бие махбод буюу энэ өвчнөөр өвдөөгүй хүн,
  • дамжих зам гэсэн гурван хэлхээс нийлснээр үүсдэг. 

Гар, хөл, амны өвчинд бага насны хүүхдүүд илүү өртөмхий байдаг юм. Энэ нь хүүхдүүдийн өөрийгөө хамгаалах байдал сул, заавал аав ээжийн анхаарал халамж шаарддаг тул бохирдсон тухай бүр гараа савандаж, дарааллын дагуу угаах байдалтай нэг талаараа холбоотой.

Гар бохирдох болгонд дарааллын дагуу зөв угааснаар ямар ч халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой. Өөрөөр хэлбэл, гараа зөв угааж хэвших нь халдварт өвчнөөс сэргийлэх нөхцөлийг бүрдүүлдэг. Тиймээс ч бага насны хүүхдүүдэд эцэг эхийн тусламж, анхаарал халамж зайлшгүй чухал" гэдгийг хэллээ. 

Гар, хөл, амны вирусээр үүсгэгддэг цочмог халдварт өвчний үеийн шинж тэмдэг: 

Энэ төрлийн өвчин нь хүнээс хүнд халдварладаг. Гар, хөл, амны өвчний үед цэврүүтэй тууралт гардаг бөгөөд вирусээр үүсгэгддэг, гарын алга, амны салст, гарын сарвуугаар цэврүүтэй тууралт гарах, халуурах, найтаах, ханиах зэрэг шинж тэмдэг ажиглагдана. 
Бага насны хүүхдүүдийн амны салст хэсгээр цэврүүтэй тууралт гарсан байвал шүлс нь гоожих, ам нь өвдөх, халуурах шинж тэмдгүүд илэрч болдог.

Иймд гэр бүлийн хүрээнд, цэцэрлэг сургууль, хүүхдийн байгууллагын орчинд байнга шинж тэмдгийн тандалт хийж, хэн нэгний гар, хөл дээр цэврүүтэй тууралт гарсан эсэхийг илрүүлж, эрт тусгаарлан хариу арга хэмжээ авснаар олон хүүхэд өвдүүлэхгүй байж болно.

Мөн "Гар, хөл, амны өвчин, энтеровирус, салхин цэцгийн өвчлөлийг халдварт өвчний хам шинжид суурилсан тандалтын тогтолцоогоор тандаж байна. Тодруулбал, цочмог халууралт, цэврүүтэй тууралтын сэжигтэй тохиолдлыг бүртгэж, ялган оношилж, эмнэлгийн тусламж үзүүлдэг.

Өрхийн эмнэлэг болон ХӨСҮТ-ийн Хүлээн авах яаралтай тусламжийн тасгаар ирж үйлчлүүлж байгаа, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй үйлчлүүлэгчдийн дийлэнх нь

  • салхин цэцэг
  • гар, хөл, амны өвчин 
  • энтеровирусийн халдвар зонхилж байна. Мөн сүүлийн үед коронавирусийн халдварын тохиолдол ч нэмэгдэх хандлагатай байна. 

Агаар дусал, хавьтал, ахуйн замын халдварууд өвөл, хаврын улиралд илүү нэмэгдэх хандлагатай байдаг ба ямар ч халдварт өвчин улиралчлал, хөдлөл зүйтэй, насны онцлогтой байдаг. Жишээлбэл, гэдэсний халдвар дулааны улирал эхлэхээр улиралчлал нь эхэлдэг бол өвөл, хаврын улиралд буюу сэрүүн үед агаар дуслын халдвар ихэсдэг. 

Одоогийн байдлаар цэврүүт тууралтат халдварууд нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа" хэмээн ХӨСҮТ-ийн эмч Н.Сувдмаа нэмж хэллээ. 

Бусад мэдээ

ГССҮТ-ӨӨС СУВИЛАГЧ НАРТАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭХ ТАЛАРХЛЫН АЯНЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ

ГССҮТ-ӨӨС СУВИЛАГЧ НАРТАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭХ ТАЛАРХЛЫН АЯНЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ

“Олон улсын сувилагчдын өдөр”-ийг угтан Эрүүл мэндийн яамнаас санаачлан хэрэгжүүлж буй “Бидний сувил

Хүмүүнлэгийн болон гамшгийн үед агаарын тээвэрлэлтийн чадавхыг дээшлүүлэх сургалт 2025 онд болно

Хүмүүнлэгийн болон гамшгийн үед агаарын тээвэрлэлтийн чадавхыг дээшлүүлэх сургалт 2025 онд болно

АНУ-ын ЭСЯ, АНУ-ын Ази, номхон далайн бүсийн улсуудын цэргийн командлал, Монгол Улсын Зэвсэгт хүчний

Ариунзул С.
Ариунзул С.