fitness
  • 369 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-05-10

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. 

Энэ үеэр түр худалдаа, үйлчилгээ эрхлэх байршил, ажлын явцын талаар  Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Засаг дарга нараас тодруулав. 

Тухайлбал,

  1. Чингэлтэй дүүрэгт энэ чиглэлээр ажлын хэсэг гарч, гурван цэг байгуулахаар болжээ.
  2. Багануур дүүргийн тухайд түр худалдаа, үйлчилгээ эрхлэх хоёр цэг байгуулахаар төлөвлөсөн.
  3. Налайх дүүрэг гурван байршлыг баталсан.
  4. Багахангай дүүрэг дөрвөн байршлыг тогтоож, одоогийн байдлаар хоёрт нь үйл ажиллагаа явуулж буй.
  5. Баянгол дүүрэг дөрвөн байршил гаргасан бөгөөд бэлтгэл ажлыг хангаж байгаа, одоогийн байдлаар худалдаа эрхлээгүй. 
  6. Баянзүрх дүүргийнхэн иргэдтэй уулзаж, санал авч байгаа.
  7. Сүхбаатар дүүргийн тухайд 15 иргэнд түр худалдаа, үйлчилгээ эрхлэхийг зөвшөөрсөн.
  8. Сонгинохайрхан дүүрэгт ажлын хэсэг гарч, түр худалдаа, үйлчилгээ эрхлэх 15 байршил гаргаж, ил задгай худалдаа эрхлэх хүсэлтэй хүмүүсийн судалгаа авч, зургаадугаар сарын 1-нээс үйлчилгээг эхлэхээр төлөвлөжээ.
  9. Хан-Уул дүүргийн хувьд хоёр байршил гаргасан, үйлчилгээг тавдугаар сарын 20-нд эхлүүлэхээр төлөвлөсөн байна.

Удирдлагуудыг иргэдтэй уулзаж, хамтран ажиллаж, зөвшилцөлд хүрч ажиллах хэрэгтэйг хэлжээ. 


Бусад мэдээ

Морин хуурын чуулга Сиднейн дуурийн театрт анх удаа тоглов

Морин хуурын чуулга Сиднейн дуурийн театрт анх удаа тоглов

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн Австралийн Холбооны Улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд

Яармаг орчмоос хүүхдээ хотын төв рүү сургуульд зөөдөг айл өрх олон

Яармаг орчмоос хүүхдээ хотын төв рүү сургуульд зөөдөг айл өрх олон

Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг, засгийн газрын 2020-2024 он

Ариунзул С.
Ариунзул С.