fitness
  • 301 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-05-11
ДЭМБ-ын суурин төлөөлөгч ЗӨСҮТ-д ажиллалаа

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч хатагтай Др Сокорро Эскаланте Зоонозын өвчин судлалын үндэсний төвд ажиллалаа.

Сүүлийн жилүүдэд дэлхий нийтээр зоонозын халдварын зика вирус, эбола, ковид-19 зэрэг хэд хэдэн дэгдэлттэй нүүр туллаа. Ковид-19 цар тахал бидэнд нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээний бэлэн байдлыг тайван цагт хангаж байх нь ямар чухал болохыг харуулсныг хатагтай Др Сокорро Эскаланте Зоонозын өвчин судлалын үндэсний төвийнхөнтэй уулзаж  ДЭМБ-ын бодлого чиглэл болон “Pandemic Fund”-ын талаар танилцуулж, цаашид хамтран ажиллах чиглэлээр  санал солилцох үеэр онцолж байлаа.

Уулзалтын эхэнд ЗӨСҮТ-ийн ерөнхий захирал Н.Цогбадрах төвийнхөө үйл ажиллагааны талаар товч танилцуулга хийж  зоонозын шалтгаант халдвараас хүн амын эрүүл мэндийг хамгаалахад чиглэсэн бодлого, зорилтуудыг хэрэгжүүлэхэд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг талархан дурдаад орон нутгийн болон үндэсний төвийн лабораторийн чадавхыг нэмэгдүүлэх, биоаюулгүй байдал, биохамгааллыг сайжруулах, хүний нөөцийг чадавхжуулах тал дээр дэмжиж ажиллахыг хүслээ.

Бусад мэдээ

Д.Амарсайхан шатар сонирхогчдын дэлхийн ХОШОЙ АВАРГА боллоо

Д.Амарсайхан шатар сонирхогчдын дэлхийн ХОШОЙ АВАРГА боллоо

Оман улсын Мускат хотод шатар сонирхогчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 2-10-ны өдрү

Цахим орчинд хүүхдийг хамгаалах зохицуулалтыг тусгасан хууль боловсруулжээ

Цахим орчинд хүүхдийг хамгаалах зохицуулалтыг тусгасан хууль боловсруулжээ

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан, Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа, Ц.Мөнхцэцэг, Ц.Сандаг-Очир нар өчигд

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.