fitness
  • 285 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-05-17

Чингэлтэй дүүргээс санаачилсан “Асуудал шийдэл” сэдэвт хөрсний бохирдлын талаарх хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордонд болж өнгөрлөө. Энэ үеэр Доктор (Ph.D.) П.Оюунбатын танилцуулсан илтгэлээс онцлох зүйлсийг хүргэж байна. 

ХӨРС БОХИРДУУЛАГЧ НЯНГУУД 

Е.СOLI

Халдвар тээгч, эсвэл өвдсөн хүний өтгөн, бөөлжис, шээсээр дамжин гадаад орчинд ялгарна. Гэдэсний халдварууд нь ходоодны хурц үрэвсэл, нарийн гэдэсний үрэвсэл зэрэг олон хэлбэрээр явагддаг байна. 

PROTEUS

 
Proteus илрэх нь уг хөрс хүний ялгадас, амьтны гаралтай органик бодисоор бохирдсоныг харуулна.

SALMONELLA

Сальмонелл ходоод нарийн гэдэсний үрэвслийг үүсгэдэг. Өвчлөл хоёр хүртэлх насны хүүхдүүдийн дунд зонхилон тохиолдож байна. 

CL.PERFRINGENS

 
Гэдэсний савханцрын халдвар үүсгэгч нян.

"E.coli, Salmonella нянгууд бүх дээжээс илэрч байгаа нь гэдэсний халдварт өвчин гарах эрсдэл өндөр байгааг харуулж байна"

Улаанбаатар хотын хөрсний нянгийн бохирдлыг тогтоох шинжилгээгээр нийт дээжийн 65.2 хувьд нь халдвар тээгч, эсвэл өвдсөн хүний өтгөн, бөөлжис, шээсээр дамжин гадаад орчинд ялгардаг Е.сoli нян илэрчээ.  

E.coli, Salmonella нянгууд бүх дээжээс илэрч байгаа нь Улаанбаатар хотын гэр хорооллын хөрсний ариун цэврийн түвшин муу, ард иргэдийн дунд гэдэсний халдварт өвчин гарах эрсдэл өндөр байгааг судалгааны үр дүн харуулж байна. Дээрх нянгийн бохирдлын эх үүсвэр нь нүхэн жорлон, ил бие засах, хальсан жорлонгийн бохир, бохир ус юм. Иймээс нүхэн жорлонгоос үүсэх хөрсний бохирдлын асуудлыг нарийвчлан судлах шаардлагатай байна гэж Доктор П.Оюунбат илтгэлдээ дүгнэсэн байна

Бусад мэдээ

2022 онд импорт $1.8 тэрбумаар өсөхөд, машин, цахилгаан хэрэгслийн бүлэгт хамаарах барааны импорт голлон нөлөөлжээ

2022 онд импорт $1.8 тэрбумаар өсөхөд, машин, цахилгаан хэрэгслийн бүлэгт хамаарах барааны импорт голлон нөлөөлжээ

Өнгөрсөн онд манай улсад импортоор нийт 8.7 тэрбум ам.долларын бараа, түүхий эд оржээ.Энэ нь 2021 он

Цэц бүх хүүхдэд хүүхдийн мөнгийг олгоход "тусална"

Цэц бүх хүүхдэд хүүхдийн мөнгийг олгоход "тусална"

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг зохицуулалттай олгож, орлогоос хамаарч зарим хүүхдийг тэтгэмжээс хассан.

Ариунзул С.
Ариунзул С.