fitness
  • 393 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2022-11-29

72 настай Бренда Уильямс болон 78 настай Дэннис Делгадо нар хуримаа хийхдээ сүм, ресторан, байгалийн үзэмжит газрыг сонгосонгүй. Харин тэд хүнсний дэлгүүрийг сонгон хуримлажээ. Тэд анх Каса Грандед байрлах дэлгүүрт нэг нэгнээ анх удаа олж харсан байна.

2021 оны наймдугаар сард Дэннис Брендаг дэлгүүрийн лангуун дээгүүр юм хараад зогсож байхад нь очиж уулзахаар шийджээ. Тэд хагас цаг орчим ярилцаж, нэг нэгнээ илүү мэдсэн ба дараа нь утасны дугаараа солилцсон байна. Дараа нь тэд ням гарагийн цуглаанаар сүм дээр дахин уулзсан байна.

Тэд хоёулаа эхнэр болон нөхрөө золгүй байдлаар алдсан байсан аж. Бренда нөхрөө 30 жилийн өмнө алдсан бөгөөд сүмд байнга очих болсон бөгөөд Деннис эхнэрээ алдсанаасаа хойш сүмд очихоо больсон байжээ. Учир нь тэр эхнэрээ алдсандаа ихэд харуусаж, Бурхан яагаад түүнийг аваад явах болсныг гайхаж, шаналж байсан гэнэ. 

Гэвч эцэст нь тэд нэг нэгэнтэйгээ учирч, үлдсэн он жилүүдээ хамт өнгөрүүлэх хүнтэй болсон аж. 

Бусад мэдээ

"Зорчигч тээврийн нэгтгэл" ОНӨААТҮГ-т бүртгэлтэй Daewoo маркийн 22 автобусыг хүчний байгууллагуудад шилжүүлнэ

"Зорчигч тээврийн нэгтгэл" ОНӨААТҮГ-т бүртгэлтэй Daewoo маркийн 22 автобусыг хүчний байгууллагуудад шилжүүлнэ

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XIII хуралдаан өнөөдөр болж байна. Тус хурлаар энэ оны газар зохион бай

Гарамгай уран бүтээлчдийн “Virtuoso Gala Concert” 20 дахь жилдээ болно

Гарамгай уран бүтээлчдийн “Virtuoso Gala Concert” 20 дахь жилдээ болно

Олон нийтийн хөгжмийн боловсрол, мэргэжлийн шилдэг хөгжимчид, уран бүтээлчдийг дэмжигч “Виртүс” акад

Ариунзул С.
Ариунзул С.