fitness
  • 243 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-05-17

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцуулж байна.

Сангийн сайд Б.Жавхлан “Жилийн өмнө Хөгжлийн банк дампуурлын ирмэгт ирсэн байв. Одоо банкны санхүүгийн үзүүлэлтүүд сайжирсан. Зээлийн эргэн төлөлт өслөө. Олон улсын банкууд энэ банкийг татан буулгахыг шаардаж байсан юм. Энэ банк шинэ зээл олгож л цаашид ашигтай ажиллана. Сангийн яам тус банктай хамтран ажиллаж, хөгжлийн томоохон зээлүүд олгодог болоход нь дэмжлэг үзүүлнэ. Энэ онд улсын төсвийг тодотгохгүй. Харин ХНХЯ-ны сайдын багцад тодруулга хийнэ. Төрийн албан хаагчдын цалинг нэмэхээс өмнө эхлээд жигдлэх шаардлагатай. Үүний дараа нэмнэ. Зарим хүний цалинг 10 мянгаар, зарим хүнийхийг 500 мянган төгрөгөөр нэмнэ.

Энэ онд манай улс нийт 36 сая тонн нүүрс худалдахаар төлөвлөсөн. Одоогоор 20 сая тонн буюу 60 хувийн гүйцэтгэлтэй байна. Гэвч он дуустал нүүрсний экспорт хэвийн үргэлжлэх эсэх нь тодорхойгүй байгаа тул цалин нэмэх гэж яарахгүй. Байдлыг харзнана. Эдийн засаг эмзэг хэвээр байна” гэв.


Бусад мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпин-тэй уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпин-тэй уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Узбекистан Улсын Самарканд хотноо ШХАБ-ын

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлыг хэлэлцэж байна

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлыг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2024 оны нэгдүгээр сарын 5-ны өдөр

Ариунзул С.
Ариунзул С.