fitness
  • 309 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-05-17

Олон улсын биологийн олон янз байдлын өдрийг угтан зохион байгуулж буй хоёрдугаар салбар хуралдаан “Биологийн олон янз байдал-амьтан” сэдвээр үргэлжиллээ.

Өнөөдрийн хэлэлцүүлэгт танилцуулсан илтгэлүүд:

  • “Олон улсын конвенц, хууль эрх зүйн хэрэгжилт, цаашид авах арга хэмжээ” сэдвээр БОАЖЯ-ны Байгалийн нөөцийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Уранчимэг,
  • “Монгол орны хөхтөн амьтны зүйлийн олон янз байдал” сэдвээр ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний дэд ажилтан Г.Наранбаатар,
  • “Мазаалай баавгай, тахь адуу” сэдвээр ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний дэд ажилтан Д.Дэлгэрчимэг, Хустайн байгалийн цогцолборт газрын судлаач, Доктор Д.Өсөхжаргал, ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний дэд ажилтан Г.Наранбаатар,
  • “Монгол орны шувуудын олон янз байдал” сэдвээр МУИС-ийн Биологийн тэнхимийн профессор С.Гомбобаатар,
  • “Идлэг шонхор,Цэн тогоруу,Тураг гогойн асуудал”-аар МУИС-ийн Биологийн тэнхимийн профессор С.Гомбобаатар, Зэрлэг амьтан судлан хамгаалах төвийн захирал (PhD) Б.Нямбаяр, ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан (PhD) Б.Мэндсайхан,
  • “Монгол орны загасны олон янз байдал, Тул загасны өнөөгийн байдал” сэдвээр ШУА-ийн Гидробиологийн тэнхимийн лабораторийн эрхлэгч (PhD) н.Аюушсүрэн, ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан (Ph.D) Б.Мэндсайхан,
  • “Монгол орны шавжийн олон янз байдал” сэдвээр ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн судлаач Д.Алтанчимэг,
  • “Зэрлэг амьтан, нүүдлийн зүйлүүдийн холбоос нутаг, хамгаалал” сэдвээр Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын мэргэжилтэн М.Ууганбаяр,
  • “Биологийн олон янз байдлын хамгааллын үйл ажиллагаа” сэдвээр Ensure төслийн биологийн олон янз байдлын зөвлөх А.Баясгалан,
  • “Зэрлэг амьтдад ээлтэй шугаман дэд бүтцийн төлөвлөлт” сэдвээр Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын ахлах мэргэжилтэн Б.Гантулга,
  • “БОЯБ-ын хамгааллын арга хэмжээ: Биотехникийн арга хэмжээ, амьтан асран хамгаалах аргачлал” сэдвээр Э.Магсаржав, ХААИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн багш Б.Гантулга, “Амьтан асралт” ХХК-ийн захирал Ц.Цэрэнноров болон холбогдох бусад мэргэжилтнүүд,
  • “Ан агнуурын чиг хандлага” сэдвээр Аргаль агнуур судлалын төвийн захирал С.Амгаланбаатар,
  • “Амьтны ашиглалт хамгааллын асуудлаар гарч байгаа зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлэх” асуудлаар Салбарын хяналтын мэргэжилтэн, улсын ахлах байцаагч Ө.Мөнхбаяр,
  • “Зэрлэг амьтны эд эрхтнийг худалдан борлуулахтай холбоотой хууль эрх зүйн орчны үнэлгээ”-ний талаар WCS-ийн төслийн зохицуулагч Э.Төгөлдөр нар тус тус илтгэл хэлэлцүүлнэ.

Хоёрдугаар салбар хуралдаанаас гарсан санал, зөвлөмжийг 2023.05.22-ны өдрийн үндсэн хуралдаанд танилцуулан, нэгдсэн зөвлөмж гаргана.

Эх сурвалж: БОАЖЯ

Бусад мэдээ

Т.Доржханд: “Англи хэлийг 1-р ангиас зааж эхэлнэ” гэсэн хуулийн зохицуулалтыг УИХ-аар босгож ирэх боломжтой

Т.Доржханд: “Англи хэлийг 1-р ангиас зааж эхэлнэ” гэсэн хуулийн зохицуулалтыг УИХ-аар босгож ирэх боломжтой

УИХ-ын гишүүн Т.Доржханд болон ХҮН намаас байр сууриа илэрхийллээ.Т.Доржханд, УИХ-ын хаврын чуулган

Төрийн албаны зөвлөлийн болон МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчид тавигдах ШААРДЛАГА

Төрийн албаны зөвлөлийн болон МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчид тавигдах ШААРДЛАГА

ЗГХЭГ-аас зарлаж буй зарим албан тушаалын сонгон шалгаруулалтын мэдээллийг Ерөнхий сайдын зөвлөх Ч.Б

Ариунзул С.
Ариунзул С.