fitness
  • 252 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-05-19

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор, Монголд зочлох жилийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа 23 дахь удаагийн Азийн Физкийн Олимпиадад 28 баг оролцоно.

Олимпиадад оролцох багууд өнөөдрөөс Монгол улсад иржээ. Манай эх оронд зочилсон эхний баг Израиль Улсын багш, сурагчид байлаа.

23 дахь удаагийн Азийн физикийн олимпиадад оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг танилцуулж байна.

Монголын сурагчдыг Монгол Улсын Их Сургууль болон Грийн сургуулийн багш нар дасгалжуулж байна.

Олимпиадыг зохион байгуулагч орон хоёр баг бүрдүүлэн оролцох боломжтой байдаг. Энэ зарчмын дагуу 16 сурагчийн бүрэлдэхүүнтэйгээр 2 баг олимпиадад эх орноо төлөөлөн оролцох гэж байна.

Сурагчдын 10 нь Улаанбаатар хотын 1, 11, Сант, Орчлон, Шинэ үе, Шинэ Монгол сургуулиудад суралцдаг бол 6 сурагч орон нутгаас шалгарсан юм. Тэд Баян-Өлгий, Дархан-Уул, Говь-Алтай, Хөвсгөл, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудаас ирж оролцох юм.

Сурагчдын хамгийн бага нь 2007 онд төрсөн бол багийн бүрэлдэхүүнд хоёр эмэгтэй сурагч багтаж байна.

Эх сурвалж: БШУЯ

Бусад мэдээ

Уламжлалт анагаах ухаанаар элэгний D вирусийг эмчлэх боломжтой боллоо

Уламжлалт анагаах ухаанаар элэгний D вирусийг эмчлэх боломжтой боллоо

1990 оноос хойш төр хувийн хэвшлийн зургаан их сургууль уламжлалт анагаах ухааны 3200 гаруй эмч суви

Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ хувийн хэвшлийн төлөөлөлтэй зөвлөлдөх уулзалт хийж, санал солилцлоо

Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ хувийн хэвшлийн төлөөлөлтэй зөвлөлдөх уулзалт хийж, санал солилцлоо

Монгол Улсын Засгийн газар өнөөдөр бүрэн бүрэлдэхүүнээрээ хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн төлөөл

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.