fitness
  • 323 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-05-22

Баяр болох гээд гадуур хөл хөдөлгөөн ихэсчээ. Ууттай бэлэг, элдэв янзын тоглоом, өнгөлөг, чамин хувцас гээд хүүхдийн гэсэн тодотголтой бараа, бүтээгдэхүүний гүйлгээ нэмэгдэж, орлого сайжирдаг тийм л цаг.

Харин баярын өдөр болоход хүн бүр хүүхдээ дагуулаад паркийн тоглоомонд хэдэн цагаар ч хамаагүй очерлоно, эсвэл талбай дээр очиж зургийг нь авахуулна, хоолонд орцгооно. Чанартай, чанаргүй элдэв чихэр жимс авч өгнө. Алдрай бяцхан үрсээ энэ л өдөр хүссэнээр нь байлгах гэсэндээ өдөржин сунаж унатлаа уур уцаараа барьж ядан зугаалдаг тэр өдөр нөгөөдөр.

Бид үнэндээ зургадугаар сарын 1-нийг ингэж л тэмдэглэдэг. Хэдийгээр “Эх үрсийн баяр” гэсэн нэрээ орхиж Хүүхдийн баярын өдөр болсон ч  эрчүүд хүүхдүүдээ эрхлүүлэхийн хажуугаар эхнэр, ээж, найз охиноо баярлуулах давхар үүргээ мартдаггүй. Өдөр нь үрсээ баярлуулчихаад орой нь өөрсдөө баярыг нь тэмдэглэдэг томчуудын талаар дараа өдөр нь архигүй өдрөөр согтуугаар жолоо барьсан, эрүүлжүүлэхэд орсон гэсэн мэдээллээс харж болно. 

Тэгвэл энэ баярын өдөр чухамдаа ямар утга учиртай вэ. Уг нь хүн бүр үүнийг мэддэг. Зургадугаар сарын 1 бол Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр. 61 дэх жилдээ тэмдэглэж байгаа манай улсаас гадна бөмбөрцгийн 40 оронд энэ баярыг тэмдэглэдэг.

Мэдээж өөр өөрсдийн онцлогоор. Тухайлбал, Африкийн Танзани улсын орлого сайтай гэр бүл, хувь хүмүүс Хүүхдийн баяраар ядуу буурай өрхийн хүүхдүүдэд туслах аянг өрнүүлдэг байна.

Энэ арга хэмжээг улсынх нь Засгийн газраас зохион байгуулдаг гэнэ. Спортын алдартай тамирчид хүүхдүүдэд бэлэг тарааж, хичээлийн хэрэглэл, иж бүрэн хувцас өгдөг аж.

Энэ бол хаана, хэнээс төрсөн, ямар гэрт амьдардаг, сургуульд сурдаг, эсэх зэрэг огтхон ч хамаагүй, хүүхэд бүхэн баярлах учиртай гэсэн үзэл санаа. Энэ өдөр дэлхийн олон оронд хүүхдийн эрхийн төлөө дуу хоолойгоо нэгтгэж, шийдвэр гаргах төвшний хүмүүст нөлөөлөх зорилгоор дэлхийн өнцөг булан бүрт олон арга хэмжээ зохион байгуулагддаг.

эх сурвалж:  Зууны мэдээ

Бусад мэдээ

Цасанд суусан автомашинаа орхиж яваад сураггүй алга болсон иргэн амиа алдсан байна

Цасанд суусан автомашинаа орхиж яваад сураггүй алга болсон иргэн амиа алдсан байна

Дорнод аймаг, Гурванзагал сум, Цагаан хошуу багийн “Сайхан булаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн х

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд гал түймрийн 27 дуудлага бүртгэгджээ

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд гал түймрийн 27 дуудлага бүртгэгджээ

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд гал түймрийн 27, аврах ажиллагааны хоёр дуудлага бүртгэгдж

Ариунзул С.
Ариунзул С.