fitness
  • 274 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-05-22

Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас Нүүрсний хэргийн явц байдлын талаар ээлжит мэдээллийг хийлээ.

Энэ үеэр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн албаны дарга Б.Батбилэг "Тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захиралтай холбоотой хэрэгт долоон тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий спорт цогцолборын барилга битүүмжлэгдэж хураагдсан байгаа. Шүүхийн шийдвэр гарч байж энэ асуудал шийдэгдэнэ. 

Мөн "Тавантолгой төмөр зам" ХК-ийн гүйцэтгэх захиралтай холбоотой хэрэг дээр одоогоор 5.3 тэрбум орчим төгрөгийн оффисын талбай илэрч хураагдсан байдалтай байгаа" гэсэн мэдээллийг өгсөн юм. 

Түүнчлэн УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан болон "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 22 хүнд холбогдох хоёр хэрэг прокурорт шүүхэд шилжүүлэх саналтай буюу яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын хяналтад шилжжээ. 

Одоогоор "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн удирдах албан тушаалтан мөн тус компанийн ахлах мэргэжилтэн болон "Тавантолгой ХК" -ийн төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байсан нэг хүн цагдан хоригдоод байгаа аж. 

Бусад мэдээ

Б.Жавхлан: Энэ сарын 20-нд гуравдугаар сарын хүүхдийн мөнгийг хамт олгоно

Б.Жавхлан: Энэ сарын 20-нд гуравдугаар сарын хүүхдийн мөнгийг хамт олгоно

2023 оны төсвийн төслөөр нийт хүүхдийн 91 хувьд нь хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох шийдвэрийг гаргасан

Азийн физикийн 23 дугаар олимпиадын нээлт Төрийн ордонд боллоо

Азийн физикийн 23 дугаар олимпиадын нээлт Төрийн ордонд боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор энэ сарын 21-29-ний өдрүүдэд зохион байгуулж буй Азийн физикий

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.