fitness
  • 342 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-05-23

Иргэн бол хүч залуусын санаачилга”-аас Боловсролын зээлийн сангийн талаар УИХ дээр хяналт шалгалт, нээлттэй сонсгол хийх шаардлага хүргүүлэх болсон талаар мэдээллээ.

“Иргэн бол хүч" санаачилгын үүсгэн байгуулагч Б.Өлзийбат: 

"Монгол Улсын иргэн УИХ-ын тухай хуулийн 391.2.2.-т зааснаар УИХ-д хяналт шалгалт явуулах, нийтийн сонсгол хийх эрх зүйн  орчин бүрдсэн.

391.2.2.Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалт явуулах саналыг 70 000 ба түүнээс дээш тооны иргэн дэмжсэн бол Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 9.3-т заасны дагуу;

Иймд УИХ-ын дарга Г.Занданшатар,  Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Мөнхцэцэг  нарт хүсэлт гаргаж байна.

Тус хуульд Монгол Улсын иргэн нэг асуудлаар УИХ-д нийтийн сонсгол хийх, хяналт шалгалт хийх саналаа гаргаад 30 хоногийн дотор 70 мянган иргэн дэмжвэл УИХ 14 хоногийн дотор хяналт шалгалт явуулж, нийтийн сонсгол хийх эрх зүйн орчин бүрдсэн. Мөн энэ хуулийг гишүүд яагаад сурталчилдаггүй байсны шалтгаан нь өнөөдөр ил болж байна. Учир нь гишүүд бүгдийг нь цөлмөчихсөн, идчихсэн юм байна.  Тиймээс энэ хуулийг сурталчилдаггүй байж. Энэ саналыг гаргаснаар УИХ-ын албан ёсны вэб сайтад бидний саналыг тавих ёстой.

Хуулийн дагуу 30 хоногийн дотор ард иргэдэд энэ тухай мэдээлэх ёстой гэв.

УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуульд

9.3.Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг иргэн, байгууллагын санал, гомдол, мэдээлэл, эсхүл хяналт шалгалтын үр дүнг үндэслэн гаргасан Улсын Их Хурлын гишүүний саналыг харгалзан Байнгын хорооны хяналт шалгалтын цаглаварт тусган хэрэгжүүлж болох бөгөөд хэрэв Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 391.2-т заасны дагуу 70,000 ба түүнээс дээш тооны иргэн Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалт явуулах санал гаргасан бол уг саналыг авч хэлэлцэнэ.

Бусад мэдээ

Халамж, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхөд 460 мянган хүүхэд амьдарч байна

Халамж, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхөд 460 мянган хүүхэд амьдарч байна

Нийт хүн амд 18 хүртэлх насны хүүхдийн эзлэх хувь 36.2 буюу 1.2 сая хүүхэд байна. Монгол Улсад 2022

Хөгжлийн банкны үйл ажиллагаанд аудит хийж эхлэв

Хөгжлийн банкны үйл ажиллагаанд аудит хийж эхлэв

“Төрийн аудитын байгууллагын 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө”-ний дагуу “Хөгжлийн банкны үйл ажиллагааны үр нөлөө, үр ашиг”-т гүйцэтгэлийн аудит хийж эхэлжээ.

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.