fitness
  • 391 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2022-11-30

Дэлхийн 180 гаруй оронд жил бүрийн 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг нэгдмэл зорилго, нэг уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг. Манай Улс 1998 оноос тус аянд нэгдсэн бөгөөд энэ жил Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн үндэсний хорооноос НҮБ-ын Хүн Амын Сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж, “НАНДИН БҮХНЭЭ ХАМГААЛЬЯ – ӨӨРИЙГӨӨ, ГЭР БҮЛЭЭ, ОРЧИН ТОЙРНОО” уриан дор үндэсний хэмжээнд тэмдэглэж байна. Тэгвэл Жендэрийн үндэсний хорооны албан хаагч болон Үндэсний шинжээч нар ЭМЯ-ны ажилтан, алба хаагч нарт "Жендэрийн эрх тэгш байдлыг хангах стратеги төлөвлөгөө" /2022-2031/-г танилцуулах уулзалт хийлээ. Энэ үеэр Эрүүл мэндийн яамны ажилтан, албан хаагчид Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны хүрээнд “Цагаан туузтаны хөдөлгөөн”-д нэгдлээ. 



Энэ үеэр ХЭҮК-той хамтран "Хүний эрхийн мэдрэмж, ажлын байрны дарамт" сэдэвт сургалтыг зохион байгууллаа. 
Энэхүү сургалтын зорилго нь эрүүл мэндийн байгууллагаас үйлчилгээ авч буй иргэд болон ажилтнуудын эрх зөрчигдөж байгаа эсэхэд хяналт тавих, хүний эрхийн зөрчил илэрвэл түүнийг таслан зогсоох, цаашид дахин гаргахгүй байх чиглэлд урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэхэд чиглэсэн болно. 
Сургалтад хамрагдсан нийт ажилтан, албан хаагчдад хүний эрхийг хангах чиглэлээр төлөвлөгөөг боловсруулах, сургалт зохион байгуулах, төлөвлөгөөний хэрэгжилтийг ханган тодорхой ажлуудыг зохион байгуулах чиглэл өглөө. 



Бусад мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсын Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсын Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсын Гадаад хэргийн сайд Жээнбек

Монголд 225 амьгүй донороос эд, эрхтэн шилжүүлэн суулгалаа

Монголд 225 амьгүй донороос эд, эрхтэн шилжүүлэн суулгалаа

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албанаас

Ариунзул С.
Ариунзул С.