fitness
  • 266 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-05-24

Монгол Улсын Ерөнхий сайдын зүгээс агаарын тээврийн үнэ тарифыг буулгахыг үүрэг болгосны дагуу Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ. 


Тодруулбал, нислэг үйлддэг аймгуудын зорчигчид ирэх долоодугаар сарын нэгний өдрөөс эхлэн 50-70 хувийн хямдралтай үнээр зорчдог болох гэнэ. Баян-Өлгий аймаг руу зорчих нэг зорчигчийн хоёр талын нислэгийн тийз өнөөгийн тарифаар 1.6 гаруй сая төгрөг байгаа бол хоёр талдаа 800 мянган төгрөг болж буурах юм.  Ховд, Увс аймаг руу зорчиход 1.6 сая төгрөг зарцуулдаг бол хоёр талдаа 600-650 мянган төгрөгөөр зорчино. Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөл, Завхан, Өмнөговь, Дорнод зэрэг нийт 9 аймаг руу агаарын тээврийн зорчих хөдөлгөөний урсгалыг нэмэгдүүлэх асуудлыг энэ удаагийн хуралдаанаар шийдсэн байна.


Үүний зэрэгцээ МИАТ компани орон нутгийн нислэг үйлдэхээр болж байгаа ба ингэснээр үнэ тарифын хувьд буурах магадлалтай гэдгийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хэллээ.

Бусад мэдээ

Хан Тайшир уулын аймгийн 100 жилийн ойд зориулан төрийн дээд одон, медаль гардууллаа

Хан Тайшир уулын аймгийн 100 жилийн ойд зориулан төрийн дээд одон, медаль гардууллаа

Хан Тайшир уулын аймгийн 100 жилийн ойн баярын хурал эхэллээ. Хуралдааны эхэнд Монгол Улсын Ерөнхи

Хүүхэд хүчирхийлэх гэмт хэргийн тохиолдлын 70 хувийг гэр бүлийн хамаарал бүхий этгээд нь үйлджээ

Хүүхэд хүчирхийлэх гэмт хэргийн тохиолдлын 70 хувийг гэр бүлийн хамаарал бүхий этгээд нь үйлджээ

УИХ дахь Хууль зүйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр боллоо. Хурлаар ХЭҮК-оос гаргасан Монгол Улс д

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн