fitness
  • 253 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-05-25

Долоо хоногийн хугацаанд Боловсролын зээлийн санд 1.1 тэрбум төгрөг эргэн төлөгдсөн болохыг БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийх үеэрээ онцолсон юм.

Тэрбээр "Эргэн төлөлтийн тушаал гарах үед мөрдөж байсан журмын дагуу суралцагчид сургуулиа төгсөөд таван жил ажиллаж, НДШ төлсөн тохиолдолд чөлөөлөгдөж байсан. Тухайн суралцагчид хэдийгээр гэрээний үүргээ биелүүлээд чөлөөлөгдсөн ч гэсэн эхнээсээ зээлээ төлөөд эхэлж байна.Тухайлбал, манай эхнэрийн хувьд 2004 онд Хууль зүйн яамны захиалгаар Австрали улсад суралцсан. Монголдоо ирээд МУИС-ийн Хууль зүйн сургуульд 10 гаруй жил ажиллаад журмынхаа дагуу чөлөөлөгдсөн.

Гэхдээ би БШУ-ны сайдын хувьд өөрийгөө зөвтгөхийг хүсэхгүй байна. Бусдад үлгэр дуурайлал болох шударга ёсны шаардлага гэж хүлээж авч байгаа. 

Түүнчлэн өнөөдрийн байдлаар буюу сүүлийн долоо хоногийн хугацаанд 320,000 ам.доллар эргэн төлөгджээ. Тиймээс энэ асуудал нь нийгмийн зүгээс тавьж байгаа шударга ёсны зөв шаардлага гэж харагдаж байна" гэж ярилаа.

Бусад мэдээ

ХХААХҮЯ банкуудаар дамжуулан 982 тэрбум төгрөгийн зээл олгожээ

ХХААХҮЯ банкуудаар дамжуулан 982 тэрбум төгрөгийн зээл олгожээ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, арилжааны 10 банктай Зээлийн санхүүжилтийн ерөнхий гэрээ

Эхоны зүүний хатгалт, биопси шинжилгээний 70 хувийг ЭМД-аас хөнгөлнө

Эхоны зүүний хатгалт, биопси шинжилгээний 70 хувийг ЭМД-аас хөнгөлнө

Хэт авиан хяналтад хийх нарийн зүүний хатгалт, биопси шинжилгээний 70 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.