fitness
  • 350 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-05-31

Тавантолгойн ордын Баруун, Зүүн цанхийн дунд байрлах Бор тээгийн хэсгийн талбайд Хуурай аргаар баяжуулах үйлдвэрийн барилга, бүтээн байгуулалт өрнөж, гүйцэтгэл 70 гаруй хувьтай байна.

Долдугаар сард ашиглалтад оруулахаар зорьж буй тус төслийг “Админерал” ХХК гүйцэтгэж байгаа юм. Тус баяжуулах үйлдвэр ашиглалтад орсноор уурхай удаан хугацаанд ажиллаж, бүтээгдэхүүний гарц нэмэгдэн, төслийн эдийн засгийн үр өгөөж их байна гэж “Админерал” ХХК-ийн үйлдвэр хариуцсан захирал Б.Гансүх тодотгов.

“Админерал” ХХК нь тус үйлдвэрийг холбогдох дэд бүтцийн хамт барьж, барилга угсралтад Герман, Хятадын өндөр ур чадвартай мэргэжилтнүүд зөвлөн чиглүүлж байгаа аж.

Тус үйлдвэр нь дөрвөн модуль бүхий жилийн 15 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай байна. Тавантолгойн ордын 8, 9, 10, 11, 12 дугаар давхаргын хагас зөөлөн коксжих нүүрсийг баяжуулан сайн чанарын баяжмал нүүрсийг зах зээлд нийлүүлнэ. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн УУТГ-ын дарга Ч.Алтанбагана “Үйлдвэр ашиглалтад орсноор 150 хүнийг шууд ажлын байраар хангана. Мөн ордын нөөцийг хаягдал багатайгаар, иж бүрэн ашигласнаар орлогоо нэмж, бүтээгдэхүүний чанарт тавих шаардлагыг оновчтой байдлаар хангах, экологийн сөрөг нөлөөг бууруулах гээд олон давуу талтай” гэв.

Энэ онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 30 сая тонн нүүрс борлуулахаар төлөвлөж, хагас жил хүрэхгүй хугацаанд 10 гаруй сая тонныг борлуулжээ. Өнөөдрийн байдлаар компанийн борлуулалтын орлого нэг тэрбум ам.доллар давсныг нэг жилийн өмнөхтэй харьцуулахад 14 дахин өссөн үзүүлэлттэй байна.

Цаашид энэ үзүүлэлтийг тогтмол өсгөж, ашигтай ажиллах гарц нь Нүүрс баяжуулах үйлдвэр юм.

Бусад мэдээ

Монгол-Хятадын хамтарсан экспо Хөх хотод болж байна

Монгол-Хятадын хамтарсан экспо Хөх хотод болж байна

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод зохион байгуулагдаж буй Монгол-Хятадын хамтарсан дөрөв дэх удаагийн эксп

Засгийн газрын бодлогын талаар шилдэг эсээ бичсэн албан хаагчдад батламж гардуулжээ

Засгийн газрын бодлогын талаар шилдэг эсээ бичсэн албан хаагчдад батламж гардуулжээ

Монгол Улсад орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 102, Дотоодын цэргийн 101 жилийн ой

Ариунзул С.
Ариунзул С.