fitness
  • 385 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-05-31

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр хүүхэд багачуудаа хэрхэн баярлуулахаа шийдээгүй байгаа танд тухайн өдөр зохион байгуулах тоглолт болон бусад үйл ажиллагааны талаарх мэдээллийг хүргэж байна.

"GREMIX ТОГЛООМЫН ЕРТӨНЦӨД АЛДАГДСАН НЬ"

ХААНА: Crocus Event Hall
ХЭЗЭЭ: Зургаадугаар сарын 1-нд 11:00, 14:00, 17:00 цагт
ТАСАЛБАР: 45,000₮
VIP: 99,000₮
НАСНЫ АНГИЛАЛ: 5+
ТОВЧ ТАЙЛБАРХорон санаат хиймэл оюун ухаан тоглоомын ертөнцийг өөрийн болгож хүүхэд бүрийг дэлгэцэнд донтуулах болно. Харин тоглоомын ертөнцийг аварч хүүхэд бүрийг чөлөөлөх баатраар Gremix сонгогдох болно. Ингээд Gremix баатар болж чадах болов уу?


POWER Expo & Festival

ХААНА: Авто худалдааны цогцолбор төв
ХЭЗЭЭ: Зургаадугаар сарын 1-4-нд
ТАСАЛБАР:
Үзэгч такс: 129,000₮ /4өдөр/
VIP такс: 499,000₮ /4өдөр/
Төлбөртэй машины зогсоол: 149,000₮ /4өдөр/
НАСНЫ АНГИЛАЛ: 12+
ТОВЧ ТАЙЛБАРЭкстрим, энтертайнмент, экспо гурвыг хослуулах “POWER EXPO & FEST” наадам. Дэлгэрэнгүйг ЭНД дарж үзнэ үү. Мөн хүүхдэд зориулж KIDS ZONE талбай гаргаснаас гадна Хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулж тусгайлан гаргасан хөтөлбөртэй.


MAGIC BOX хүүхдийн жүжиг

ХААНА: РЦНК
ХЭЗЭЭ: Зургаадугаар сарын 1-нд 14:00, 16:00 цагт
ТАСАЛБАР: 20,000₮
НАСНЫ АНГИЛАЛ: 3+
ТОВЧ ТАЙЛБАР: Бага насны хүүхдийн сонирхол, нас сэтгэхүйн онцлогт тохирсон театрын урлагийн олон төрлүүдийг өөртөө агуулсан мэргэжлийн өндөр түвшинд туурвисан тайзны бүтээл юм.


"КАЙДУ ВОРЛД" ТОГЛООМЫН ТӨВИЙН ХҮҮХДИЙН БАЯР

ХААНА: Кайду Молл
ХЭЗЭЭ: Зургаадугаар сарын 1-нд 09:00, 10:00, 12:30, 16:00, 18:30, 20:30 цагт
ТАСАЛБАР: 29,000₮
НАСНЫ АНГИЛАЛ: 1+
ТОВЧ ТАЙЛБАР: Хүүхдийн баяраар заавал хүлээж оочирлож олуулаа бужигнах хэрэггүй боллоо. Хүүхдийн баярыг тохиолдуулан хэт их ачаалал үүсгэхгүй ажиллана.


“ҮЗЭСГЭЛЭНГОО БА ЖОНОН” хүүхдийн жүжиг

ХААНА: Zaisan hill Event hall
ХЭЗЭЭ: Зургаадугаар сарын 1-нд 11:00, 13:00, 15:00 цагт, 3-нд 15:00, 4-нд 15:00 цагт
ТАСАЛБАР: 30,000₮
НАСНЫ АНГИЛАЛ: 3+
ТОВЧ ТАЙЛБАР: “ҮЗЭСГЭЛЭНГОО БА ЖОНОН” хүүхдийн жүжгийг авьяаслаг залуу жүжигчдийн сонирхолтой тавилтаар хүүхэд багачуудад зориулан тоглоно.


МАРТАГДСАН ТӨРСӨН ӨДӨР

ХААНА: РЦНК бага танхим
ХЭЗЭЭ: Зургаадугаар сарын 1-нд 11:00 цагт, 2-нд 12:00 цагт
ТАСАЛБАР: 15,000₮
НАСНЫ АНГИЛАЛ: 1+
ТОВЧ ТАЙЛБАР: PRO THEATRE-ийн ээлжит уран бүтээл Английн хүүхдийн зохиолч Дональд Биссет-ийн "Мартагдсан төрсөн өдөр" үлгэрээс сэдэвлэн бүтээсэн хүүхдийн жүжгээ бяцхан үзэгчдэдээ Baby theatre төрлөөр уулзахад бэлэн боллоо.
Baby theatre нь 1-ээс дээш насны бяцхан үзэгчдэд зориулсан ба хүүхэд багачууд жүжигчидтэйгээ байж болох хамгийн ойрхон зайнаас харилцан хамтран оролцож тоглох боломжтой төрөл юм. Бяцхан үзэгч та бүхэн маань эргэцүүлэн бодох биш хамтдаа бий болгоцгооё.


"ШИДЭТ ЧУЛУУНЫ ЭРЭЛД" ХҮҮХДИЙН ЖҮЖИГ

ХААНА: МҮЭСТО
ХЭЗЭЭ: Зургаадугаар сарын 1-нд 13:00 цагт
ТАСАЛБАР: 45,000₮
НАСНЫ АНГИЛАЛ: 1+
ТОВЧ ТАЙЛБАР: Энэхүү жүжгийн үйл явдал хар шидийн шулам ах дүү хоёрын аав ээж хоёрыг хадан чулуу болгож хувиргана. Ах дүү хоёр аав ээжийгээ аврахын тулд алс холын газраас шидэт чулууг олж шулмыг дарж аав ээжийгээ эргүүлэн хүн болгохоор урт аялалд гарна. Ингэхдээ замдаа үлгэрийн ертөнцийн олон баатруудтай учирч тэд нартай нийлж аав ээжийгээ аварч буй тухай үгүйлэх юм.


CHILDREN'S DAY 2023

ХААНА: Зайсан хилл Z’Terra terrace event hall
ХЭЗЭЭ: Зургаадугаар сарын 1-нд 12:00-15:00 цаг хүртэл 3-8 нас, 15:00-18:00 цаг хүртэл 9-16 нас
ТАСАЛБАР: 49,000₮, 59,000₮
НАСНЫ АНГИЛАЛ: 3+
ТОВЧ ТАЙЛБАРХамтлаг дуучин, уран бүтээлчид болон гайхалтай циркийн үзүүлбэр илбэ шидээр дүүрэн гайхалтай өдрийг 2 насны ангилалтай санал болгож байна. /Дуучин Энжи, илбэчин, Мөнх Тунх, Мэлхий гүнжийн үлгэр амилах цаг, Open Mic, жүжигчин, дуучин Мичидмаа/


"НОЁН ТАЛХНЫ ҮСЧНИЙ ГАЗАР" ЖҮЖИГ

ХААНА: UG PALACE
ХЭЗЭЭ: Зургаадугаар сарын 1, 2-нд 12:00, 14:00, 16:00 цагт
ТАСАЛБАР: 40,000₮
НАСНЫ АНГИЛАЛ: 3+
ТОВЧ ТАЙЛБАР: "Ноён талхны үсчний газар" хүүхэлдэйн киног албан ёсны эрхтэйгээр хүүхдийн жүжиг болгон хүүхэд багачууддаа хүргэж байна. Үсчний газрын шинэ адал явдлаар аялж хүүхэд багачууд Ноён талх болон Сүү, Шоко нартай хамт хорон санаат Чипсээс амттаны хотоо аварцгаая.


TEEN CHOICE-2023

ХААНА: Millenium Plaza 6 давхарт
ХЭЗЭЭ: Зургаадугаар сарын 1-нд 10 цагт
ТАСАЛБАР: 69,000₮
Найзууд багц /3 найз хамтдаа/ - 180,000₮
Анги хамт олон / нэг ангийн 10-с дээш хүүхэд бол 1 хүүхдийн/ - 55,000₮
НАСНЫ АНГИЛАЛ: 14-17
ТОВЧ ТАЙЛБАР: Дайманд Майнд академи 14-17 насны хүүхдүүддээ зориулан оюунлаг эвентээ зохион байгуулна. Оюун ухаанаа цэнэглэж, эерэг хүрээлэлтэй болж, тархиа сэргээсэн энтертайнмент үзүүлбэрүүдийг үзэж баярын өдрөө СУПЕР өнгөрүүлээрэй.


 "АЛИСА" ХҮҮХДИЙН ЖҮЖИГ

ХААНА: Millenium Plaza 6 давхарт
ХЭЗЭЭ: Тавдугаар сарын 31-нд, зургаадугаар сарын 1-4-нд 11:00, 13:00, 15:00 цагт
ТАСАЛБАР: 30,000₮
НАСНЫ АНГИЛАЛ: 3+
ТОВЧ ТАЙЛБАР: Мэргэжлийн уран бүтээлчдийн багийн чадварлаг тоглолт, шинэлэг тайз засал, зөвхөн жүжигт зориулсан гайхамшигт хөгжим, Алисагийн төсөөллийн ертөнцөд л амилдаг өхөөрдөм хөөрхөн амьтад бүхий бүрэн хэмжээний хүүхдийн жүжгээр хүүхдүүддээ бэлэг бариарай

 


"MADAGASCAR ШИДЭТ ОРНЫ НУУЦААР" ХҮҮХДИЙН ЖҮЖИГ

ХААНА: Улаанбаатар Палас
ХЭЗЭЭ: Тавдугаар сарын 31-нд  11:00, 14:00 цагт,  зургаадугаар сарын 1-нд 11:00, 16:00 цагт
ТАСАЛБАР: 20,000₮, 25,000₮
НАСНЫ АНГИЛАЛ: 4+
ТОВЧ ТАЙЛБАРFavway уран бүтээлийн нэгдэл хүүхдийн баярт зориулан "Madagascar шидэт орны нууцаар" хүүхдийн жүжгээ хүргэхэд бэлэн боллоо.

 


"ШИДЭТ АЛЧУУР" ХҮҮХДИЙН ЖҮЖИГ

ХААНА: Bee Theatre
ХЭЗЭЭ: Тавдугаар сарын 31-нд  12:00, 15:00 цагт,  зургаадугаар сарын 1-нд 12:00, 15:00 цагт
ТАСАЛБАР: 18,000₮
НАСНЫ АНГИЛАЛ: 5+
ТОВЧ ТАЙЛБАРШидэт алчуурт шивнэн шивнэн хүссэн хүсэл нь Болдоо, Тэргэл, Туяа гурвыг хаа хүргэж, ямар үйл явдлаар аялуулах бол?


"ДЭЛХИЙН МОД" ТОГЛОЛТ

ХААНА: Бөмбөрцөг театр
ХЭЗЭЭ: Тавдугаар сарын 31-нээс зургаадугаар сарын 11-нд 12:00, 15:00 цагт
ТАСАЛБАР: 30,000₮
НАСНЫ АНГИЛАЛ: 3+
ТОВЧ ТАЙЛБАРУлаанбаатар театрын "Бөмбөрцөг" театр тайзнаа дуу хөгжим, бүжиг жүжиг, циркийн урлагийн холимог хэлэмжээр  гайхамшгийг таны оюунд


"БУЛЦГАР" ХҮҮХДИЙН ЖҮЖИГ

ХААНА: White Rock Center
ХЭЗЭЭ: Зургаадугаар сарын 1-нд 19:00 цагт
ТАСАЛБАР: 25,000₮, 35,000₮, 45,000₮
НАСНЫ АНГИЛАЛ: 3+
ТОВЧ ТАЙЛБАРБулцгар найзуудын адал явдалт хүүхдийн жүжигчилсэн маскот тайзны тоглолт.


ГЭР БҮЛИЙН ЭКО БАЯР 2023

ХААНА: Горхи гэр бүлийн ресорт
ХЭЗЭЭ: Зургаадугаар сарын 1-нд 10:00 цагт
ТАСАЛБАР: 55,000₮ /Тасалбар авсан хүүхэд бүрд бэлэг дагалдана. Эцэг, эх, гэр бүлийн хүмүүс үнэ төлбөргүй оролцоно/
НАСНЫ АНГИЛАЛ: 3+
ТОВЧ ТАЙЛБАР: Эх үрсийн баярыг гэр бүлээрээ хамтдаа байгаль эх дэлхийдээ ойр тэмдэглцгээе. Байгалийн сайханд баяр дээр баяр нэмж байгаль дэлхий, гэр бүл, хүүхэд багачуудад ээлтэй олон олон байгууллага энэ өдөр энэ зуны хамгийн хөгжилтэй хөөрхөн үйл ажиллагааг зохион байгуулахаар нэгдлээ.

 


ЧИХРЭЭС ҮНЭТЭЙ ДУРСАМЖ

ХААНА: Ид шидийн орон
ХЭЗЭЭ: Зургаадугаар сарын 1-нд 12:00-18:30 цагт
НАСНЫ АНГИЛАЛ: Хүн бүрд нээлттэй
ТОВЧ ТАЙЛБАР: Ид шидийн орны хүүхдүүд тайлан тоглолтоо хийх, урлагийн олон талт хөтөлбөрийг Ид шидийн орон-1 болон 2 төв дээр нэгэн зэрэг зохион байгуулахаар төлөвлөв. Улиастай, Баянхошуунд хамгийн сонирхолтой хөтөлбөртэй, хамгийн олон өртөө болон урлагийн тоглолтыг бэлдэнэ. Jazz хөгжим, сонгодог урлаг, уран зураг, жүжиг гээд маш олон хөтөлбөр багтаана.

 


PINK FONG & BABY SHARK-Н ЕРТӨНЦӨӨР АЯЛЦГААЯ!

ХААНА: Шангри-Ла төв
ХЭЗЭЭ: Тавдугаар сарын 31, зургаадугаар сарын 1-нд
ТАСАЛБАР: 55,000₮ /Тасалбар авсан хүүхэд бүрд бэлэг дагалдана. Эцэг, эх, гэр бүлийн хүмүүс үнэ төлбөргүй оролцоно/
НАСНЫ АНГИЛАЛ: 3+
ТОВЧ ТАЙЛБАР: Солонгосын алдарт хүүхдийн контент Pink Fong & Baby Shark-тай хамтран "Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр"-т зориулан "Pink Fong & Baby Shark"-н өдөрлөгийг албан ёсны эрхтэйгээр зохион байгуулах гэж байна.

 


"12 ГАРГИЙН НҮҮДЭЛЧИД" ХҮҮХДИЙН ГАР ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭН

ХААНА: Чингис хаан Үндэсний музей
ХЭЗЭЭ: Зургаадугаар сарын 1-5-нд 09:00-17:00 цагт
ТОВЧ ТАЙЛБАР: Хүүхдийн гэгээлэг өнгө төрх, сонирхолтой зохиомжоор дүрсэлсэн бүтээлээр дамжуулан монгол ахуй, уламжлалт өв соёл, үндэсний онцлогийг харуулсан үзэсгэлэн. Үзэсгэлэнд: 5-10 насны хүүхдийн нийт 12 бүтээл тавигдана.


ГҮЕМ 2023 БАГА НАСНЫ ХҮҮХДИЙН СПОРТ АВИРАЛТЫН ТЭМЦЭЭН

ХААНА: Сүхбаатарын Талбай
ХЭЗЭЭ: Зургаадугаар сарын 1-нд 09:00-15:00 цагт
ТОВЧ ТАЙЛБАР: “Улаанбаатар аялагч клуб”-ийн жил бүр зохион байгуулдаг “ГҮЕМ” бага насны хүүхдийн спорт авиралтын тэмцээн.


ХҮҮХДИЙН ДУГУЙН АЯЛАЛ

ХААНА: Сүхбаатарын талбайн урд чойжин ламын сүм музейн баруун талд Ариг төв)- ийн үүдэнд цуглана. 08:00 цагт Машиндаа сууж дугуйн аялал эхлэх газар болох Гачуурт тосгоны цаана байрлах Хуанди ам руу 40 км явж хүрнэ.
АЯЛЛЫН ҮНЭ: 150,000₮
Өөрийн дугуйтай бол: 135,000₮
ХЭЗЭЭ: Зургаадугаар сарын 1-нд 08:00-17:00 цагт
ТОВЧ ТАЙЛБАР: "МОНГОЛ АЯЛАГЧ КЛУБ" - ийн хамт олон Дугуйтай ГЭР БҮЛ-ийн “АГААРААР ГҮЙЦГЭЭЕ!” нэвтрүүлгийн хамт олонтой хамтран "ХҮҮХДИЙН ДУГУЙН АЯЛАЛ" зохион байгуулж байна. Маршрут: УБ - Хуанди ам - УБ


 

Бусад мэдээ

Инфляцын түвшин наймдугаар сард 10 хувьтай гарчээ

Инфляцын түвшин наймдугаар сард 10 хувьтай гарчээ

Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллийг хүргэж байна.Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвөөс мэдээлж байна

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвөөс мэдээлж байна

ХӨСҮТ-өөс томуу, томуу төст өвчний болон коронавирусийн халдварын нөхцөл байдал, дархлаажуулалт боло

Ариунзул С.
Ариунзул С.