fitness
  • 439 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2020-01-29

Лос Анжелес хотноо 62 дахь удаагийн "Grammy awards"-ийн шагнал гардуулах ёслол болж өнгөрлөө. 

Энэ жилийн онцлох уран бүтээлч нь дуучин Били Айлиш байв. Тэрбээр оны шилдэг дуу, шилдэг цомог болон шилдэг шинэ залуу уран бүтээлч зэрэг зургаан номинацид нэр дэвшсэнээс тавыг нь өөрийн болгосон юм. 18 настайдаа ийнхүү томоохон амжилт үзүүлснээр Били Айлиш хамгийн залуудаа "Grammy" хүртсэн уран бүтээлчээр тодорч байна.

 

Түүнчлэн Айлиш топ дөрвөн номинац болох оны Шилдэг дуу, оны Шилдэг дуу бичлэг, оны Шилдэг цомог болон шинэ залуу Шилдэг уран бүтээлч хэмээх шагналыг бүгдийг нь хүртсэнээр 1981 оноос хойш "Grammy"-ийн түүхэнд гараагүй амжилтыг үзүүлсэн юм.

Мөн энэ үдэш танхимд хуран цугларсан урлагийн одод алдарт тамирчин агсан Коби Брайнтад хүндэтгэл үзүүлж, дуучин Алиша Киз болон Boyz II Men хамтлаг хамтдаа "It's So Hard to Say Goodbye to Yesterday" дууг зориулан дуулав.

Сагсан бөмбөгийн од Коби Брайнт шагнал гардуулах ёслолоос хэдхэн цагийн өмнө нисдэг тэрэгний ослын улмаас 13 настай охин болон хамт зорчиж явсан хүмүүсийнхээ хамтаар хорвоог орхисон харамсалтай хэрэг гарсан билээ. 

 

Эх сурвалж: CNN, BBC

Бусад мэдээ

“Рамсей-120” эрдэм шинжилгээний семинар боллоо

“Рамсей-120” эрдэм шинжилгээний семинар боллоо

Английн агуу сэтгэгч, эрдэмтэн Фрэнк Рамсейн мэндэлсний 120 жил, Монгол Улс, Их Британи Умард Ирланд

Алтны гарал үүслийн талаарх уулзалт зохион байгуулав

Алтны гарал үүслийн талаарх уулзалт зохион байгуулав

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын “Хариуцлагатай алт олборлогч” зөвлөмж болон ол

Hunnu Admin
Hunnu Admin